468x60 Ads

.


Та өөртөө хэр сэтгэл хангалуун вэ?

Ингэхэд та өөртөө хэр итгэлтэй бас сэтгэл хангалуун байж чаддаг эсэхээ мэдэхийг хүсвэл доорх асуултанд хариулаад нэг үзээрэй.


1. Та дахин шинээр төрж бүхнийг эхнээс нь эхлэхийг хүсдэг үү?
Тийм-4 оноо
Үгүй-16 оноо
2. Таны хувьд хобби гэж зүйл бий юу?
Тийм-18 оноо
Үгүй-5 оноо
3. Хэрвээ таны ажил бүтэлгүй болвол "ганцхан надад л ийм зүйл тохиолдоно доо"гэж өөртөө хэлдэг үү?
Тийм -6 оноо
Үгүй-12 оноо
4. Хэн нэгэн танд атаархаж байгааг мэдээд та дотроо баярладаг уу?
Тийм-16 оноо
Үгүй-2 оноо
5. Гадаад дүр төрх нь тиймэрхүү хүний талаар хэн нэгэн таныг үзэл бодлоо хэлэхийг хүсвэл та хариу өгөх үү?
Тийм-3 оноо
Үгүй-12 оноо
6. Танд тохиолдсон таагүй явдал таны танил хэн нэгэн хүнд тохиолдвол та баярлах уу?
Тийм-18 оноо
Үгүй-5 оноо
7. Ямар нэгэн ажилд таны оролцоо хэрэггүй байх хэмээн та боддог уу?
Тийм-2 оноо
Үгүй-16 оноо
8. Та үргэлж их мөнгө сугалаанд хожих юмсан гэж боддог уу?
Тийм-4 оноо
Үгүй-20 онгоо
9. Таны төрөл садан болон найз нөхдөөс чинь хэн нэгэн хүн маш том зүйл худалдан авсныг сонсоод таны зүрх хүчтэй цохилдог уу?
Тийм-1 оноо
Үгүй-12 оноо
10. Та сонсогчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн саналаа хэлэхийг хүсдэг үү?
Тийм-16 оноо
Үгүй- 3 оноо

Хариулт
120-иос дээш оноо.
Та үнэхээр өөртөө 100% итгэлтэй нэгэн ажээ. Гэхдээ бодит байдал дээр өөрийгөө дүгнэх тал дээр эрүүл ухаанаар жаахан өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Харин танд гэр бүл болон найз нөхдийн тусламж хэрэгтэй болов уу.


60-120 оноо.
Та өөрийнхөө хүч чадалд бүрэн төгс итгэдэг юм байна. Гэхдээ өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон зангаа хааяа ч гэсэн дарж байх хэрэгтэй.


60-аас бага оноо.
Та өөрөе өөртөө таалагддаггүй нэгэн бололтой. Иймээс танд гэж хэлэхэд еөртөө итгэлтэй байж өөдрөг алхах хэрэгтэй. Сэтгэлээр унаж хэрхэвч болохгүй. Бусдаас ялгарах өөрийнхөө онцлог, сайн талыг олж хар. Өөрийгөө хэрхэн яаж үнэлэхээс тань шалтгаалж бусад хүн таныг мөн адил үнэлж дүгнэх болно. Харин хэзээ ч өөртөө бууж өгч болохгүй шүү.


/Хань/

0 сэтгэгдэл:

Post a Comment