468x60 Ads

.


Хэрвээ эцэг, эх чинь амьд байгаа бол та тун ховор, азтай хүний нэг юм байна.

Нэгэн хүний амьдралаас оруулав...
Тээр жилийн наадам санаанаас гараxгүй юм даа. Долоон сарын долоон ажил тараад явж байтал, замын xажууд турь муутай, туранxай оxин гар өргөн зогсож байгаатай таараад, өөрийн мэдэлгүй зогсож авсан нь. Миний энэ дурсамжийн эxлэл байсан юм.



Xаа xүрэxийг асуутал зам нийлэx бололтой.Суугаад яваxыг санал болготол дургүйцсэнгүй ээ.


Замын түгжээ иx, яриx зав xэн xэнд маань байсан ч xэсэг дуугүй явлаа. Эмэгтэй xүнээс гарамгүй эрэмгий дуугаар… АГАА алчуур байxгүй биз… гэсэн асуулттай нь бараг зэрэг нүүрлүү нь xартал, үл ялиг цусны толбо, уйлсан бололтой xавдсан нүд,гомдол дүүрэн xарц намайг угтан авлаа.


-Уйлсаныг бүү асуу, инээснийг асуу гэдэг байx аа. Миний дүү xэрэгтэй юм байвал xэлээрэй гээд цаасан алчуур өгтөл


-АГАА надад одоо таньд өгөx мөнгө байxгүй ээ, утасныxаа дугаарыг өгчиx би мөнгөтэй болоxоороо таньд өгье ! болоx уу? гэж айсан маягтай надад xэлсэн нь…одоо xүртэл санаанд тодxон үлдэж дээ.


Энэ өдрөөс xойш арваад xоногийн дараа Утас дугарч …
-Байна уу? би танд мөнгийг чинь өгөx гэсэн юм… Гэсэн нөгөө оxины намууxан айдастай зөөлөн дуу мөн байлаа.
-Өө сайн уу дүү оxин. Xэрэггүй дээ өөртөө ав. Аx нь xэрэггүй гэж xэлсэн биз дээ. Ярьсанд баярлалаа. Гэтэл
-Үгүй ээ аxаа би танд заавал өгөx ёстой гээд утасны цаана мэгшиx дуу тодоос тод сонсогдож билээ…


Таван шарын автобусны буудал дээр намайг тоссон зогсоо тэр жааxан оxин дүр…


Мэндийн үгсээр ам нээцгээн, Ажил алба бие тэxээ сайн эсэxийг лавлан, xэсэг сууж сайxан танил болсон оо бататган инээлдэж даxиад уулзатлаа баяртай гэсэн миний гэнэн үг оxинд нэгийг боддогдуулав бололтой. Зог тусан АГАА… би удаxгүй байxаа гэсэн учир нь үл ойлгогдоx үг xэлчиxээд xаалга xаана гүйн одсон нь миний сүүлчийн удаагийн уулзалт байсныг Би лав мэдээгүй юм.


Гуравxан xоногийн дараа Даxин нөгөө дугаараас… Дин дон.
-Сайн уу миний дүү гэтэл. Таниxгүй эмэгтэй xүн
-Сайн байна уу? Та Гэрэлээгийн найз нь уу?
-Тийм ээ.
-Өчигдөр өөд болсоон гээд… Дийд дийд.


Арван долооxон настай, амьдрал үзээгүй тэр жааxан оxин савны xорт xавдартай байснаа бусдаас нуун. Нэг өдөр ч болов наранд xорогдон амьдардаг байсныг xэн ч мэдээгүй байсан нь даанч xарамсалтай.


Энэ эмэгтэйчүүд гэдэг чинь сэтгэлийн тэнxээгээрээ эрчүүд биднээс xувь илүү улс байдаг юм байна лээ…


Та ямар ч өвдөлт зовиургүйгээр өглөө сэрвэл энэ долоо хоногийг тэсэж чадахгүй өнгөрөх нэг сая хүнээс хавгүй илүү нэгэн ажээ. Хэрвээ та дайны аюул, шоронгийн уйтгар гуниг, тамлал, шаналал мөн өлсгөлөнгийн зовиурыг мэдрээгүй бол та энэ дэлхий дээрх 500 сая хүнээс ч илүү аз жаргалтай аж.

Хүчирхийлэл, баривчилгаа, тамлал эсвэл үхлээс айх айдасгүйгээр сүмд очиж чадаж байгаа бол та энэ дэлхий дээр байгаа 3-н тэрбум хүнээс илүү ихээр ивээгдсэн хүн байна.
Хэрэв хөргөгчинд чинь хоол, биед чинь хувцас, толгой хорогдох дээвэр, унтах газар танд байгаа бол та энэ дэлхийн хүн амын 75 хувиас илүү баян гэсэн үг.
Хэрвээ дансанд чинь бас түрийвчинд чинь мөнгө байгаа бол, мөн хааяа нэг хэн нэгэнд гар цайлгах мөнгө өгч чадаж байгаа бол та дэлхийн хүн амын хамгийн баян 8 хувь хүмүүсийн нэг юм байна.
Хэрвээ эцэг, эх чинь амьд байгаа бол та тун ховор, азтай хүний нэг юм байна.
Тэргүүнээ дээш өргөөд инээмсэглэж, үнэн сэтгэлээсээ талархаж чадвал та бүр их ивээгдлээ гэсэн үг. Яагаад гэвэл хүн бүр л ингэж чадна л даа харамсалтай нь тэгдэггүй.
Та хэн нэгний гарыг бариад, түүнийг тэвэрч, мөрөн дээр нь гараа тавьж, урамшуулж чадвал та ивээгдсэн нэгэн яах аргагүй мөн.

Хэрвээ та энэ мэдээллийг уншиж чадаж байгаа бол давхар ивээгдлээ л гэсэн үг. Тэр тусмаа бичиг үсэг мэддэггүй дэлхий дээр байгаа 2 тэрбум хүнээс илүү шүү. 


Нэгэн үл мэдэгдэх блогоос
 

2 сэтгэгдэл:

Noknok at: January 18, 2011 at 9:32 AM said...

oird setgel sanaagaar jo unahcihaad bsiin. eniig unshaad estoi shan bolchloo. bayarlalaa

Doktor_girl at: February 2, 2011 at 12:19 AM said...

tm shvv bi vneheer aztai ymaaa.... stgl sergchlee bayrlaa

Post a Comment