ХVН ЧУЛУУ. Энэ чулууны тухай яривал олон зууны зовхины нулимсыг унагаж, зооны махыг барах болноо. Гагц хvй нэгдлээс салан ядан боолын талхинд богтлогдсон
манай тооллоос ємнєх гэгдэх vеийнхнийг чулуун зэвсгээс нум сумтай, нутаг заагтай болгосон Хvннv их гvрний vеийн морьтон монголыг дэлхийд тvvхийн ємнє ч, шvvхийн ємнє ч гэрчилж чадах аугаа гайхамшиг-Монголын бахархал хэмээн сэтгэмvv.
Хээр талын дунд торопх єнчин хvн чулуу
Хэнийг ч танина, харин єєрєє танигдахгvй
Хурмастын усаар унд хийнэ, нулимс ч унагана
Хувиршгvй vнэнийг vггvй хадгалж єєрийгєє нулимна.
Аяа ийм гайхамшиг, монгол бахархал гэж байх уу?
Хэнийг ч танина, харин єєрєє танигдахгvй
Хурмастын усаар унд хийнэ, нулимс ч унагана
Хувиршгvй vнэнийг vггvй хадгалж єєрийгєє нулимна.
Аяа ийм гайхамшиг, монгол бахархал гэж байх уу?



БОСОО БИЧИГ. Энэ бичгийн тухай эдvгээ эрдэмтэн мэргэд маргах ч vндэсгvй, матах ч мєчиргvй болтлоо ємнє нь євдєг сєхєрч, єлмийд нь тэргvvн бєхийж язгуур гарваль нь яах аргагvй Монгол гээд мэхийж байна. Морин дэл дээр ч бичиж болдог, мордох зуураа ч ацагладаг, судар гэж бооход ч босоо байдаг, сунтаг гээд мєргєхєд ч босохоос аргагvй болгодог, даян дэлхийн олон хэлтний хєндлєн бичиг шиг хэлтгий биш, дайн тулаан, алив бvхэнд урвамтгай бус, давхил сайтай морь шиг даанч гvйцэгдэшгvй ураг бичиг. Энэ бол миний Монголын бахархал. Дайны тvйрэн гэгдэж явсан Чингис хаан "Даяарчлалын эцэг" гэгдэх болсон єнєє цаг дор хєндлєн сэтгэдэг хvмvvний "хаад"-д хvслийг нь гvйцээх бичиг биш болой. Єчиг бас биш болой. Хэвтээ сэтгэлгээтэй улсаас хол явахыг босоо сэтгэлээсээ Чингис хаан ухаарч анх удаа тєрийн бичиг болгожээ. Монгол босоо бичиг минь бидний нэгэн бахархал буюу. Vнэн тєр байж. Туургат бор гэрийн хананы нvднээс зуурч, цуургат хар гэрийн хатавчнаас зууралдаж, хvvе гэх завгvй хvvгээ тєрvvлж, хvнд очих замдаа олзлогдож, харцаас зарц, зарцаас хаан болох ухааныг єvлэн эхээс Бєртэ vжин хvртэл, тулгар явах бvртээ тусгаар улсаа гэсэн vлгэрийн хэллэгээр "атга нєж"-тэй, vнэний хэлээр "атга зvрхтэй" Монголчуудын ураг, удмыг авч явах хувьтай тулгар эхчvvд л тулгар тєр байгуулсан гавьяатай. Чингис нэрийг аваагvй Тэмvvжинг хэн хvн болгосон бэ? Тэнгис далай гаталгасан хаан болгосон бэ? Тулгар тєрийг тулгуурыг бий болгосон Их Монгол улсыг тунхаглан зарласан Тэмvжин бас нэгэн гайхамшиг-Монголын бахархал. Он цагийг дурдах юун. Ойлгох ухаан хойч vед минь vлдэх болтугай.

ХААН ТЄР. Дэлхийг эзэлсэн их хаан Монгол гэдэг "адсага" мэт жижиг ч адуу мэт омголон, бас амгалан, арслан бар мэт хvчтэй, адгуу чоно мэт адтай, одтой, хємєн гуталтай, хєдсєн дээлтэй, эцгээс єнчирсєн, эхээс хайр горьдсон, єшєєтєнд адлагдсан, єєртєє далд бардамнасан эгэлхэн єнчин хєвvvн яагаад єрлєг тvvхийн баатар-єнєє Мянганы суут хvн болов оо? Бодогтун. Болгоогтун. Тэр єнчиндєє ч бус, єгєємєр бурхны хишгээр ч бус євєр тvрийд орох найз хэн билээ, єстєнг дарах анд хэн билээ, єєдєє мацахад туслах хань хэн билээ, євдєглєн шороодоход хаях дайсан хэн билээ гэдгийг халуун зун хонины унгас дотор хэвтэхдээ ухаарсан нvvдэлчин монголын "нvгэлт" Тэмvжинг Чингис хаан болгосон дэлхийн анхны Хуралдай буюу Парламентын засаглал эсгий гэрээс эх дэлхийд ноёрхон буйд 37 хааныг хєрєглєн бvтээсэн Монголоороо бахархахгvй бол юугаараа бахархах билээ? ХАР ХОРУМ. Цагтаа Таж Махал гээч бунхан руу биш Хар Хорум гэдэг дэлхийн нийслэл рvv явган эрдэмтэн ч, ядарсан бадарчин ч, бадарсан найрагч ч, задарсан наймаачин ч зорьдог, бvр заримдаа амиа зольдог гайхамшгийн диваажин Єгєдэй хааны нэрийн мутартай, євгєн тvvхийн гэрч болон сvндэрлэнэм бус уу. Эзэн Чингис хааны зарлигаар 1220-1235 онд барьж байгуулсан монголын эзэнт гvрний нийслэл Хар Хорумаараа бахархах омогшил бидний vед тохиожээ.

ЗООС МЄНГЄ. Зовлогыг зовоохгvй ч зовлонг хураадаг зоос мєнгийг Монгол євєг дээдэс л санаачилж, золигийн хорвоод заль мэх, арга заальхай, "арван там"-ын нэгэн адбиш шуналын уут болгожээ, хєєрхий. Vvнийг мэдээж vvрч даахгvй алт эрдэнэсийн оронд, барж идэхгvй баримад сэтгэлийн огооролд "тvгжээ" болгох гэж зохиогоод "тvлхvvр"-ийг нь гээсэнд "Монголын нууц" оршмой. Хубилай хааныг сайн хэллээ ч, муу хэллээ ч дэлхийд мєнгєн зоос гvйлгэн санхvvгийн, цаашилбал, бирж, худалдааны гол цємийг нээж, магадгvй єнєєдрийн Хадгаламж зээлийн хоршоог ч "ХААН банк" болгох замыг заасан байх магадлалтай. Энэ бол яах аргагvй Монголын бахархал.

СОЁМБО VСЭГ СОЁЛТОЙ МОНГОЛЧУУД. Удам угсаагаа яриад л, уг гарвалиа дуурсгаад явбал бид их юманд хvрнэ ээ. Тэгэвч тэр цаг хол биш ойр байна даа. Агуу их Занабазар тєрєєгvй бол "Монгол", "Соёмбо" гэдэг хоёрхон vг хорвоог уяраах бол уу даа? Яг л "Уяхан тивийн нар шиг". єндэр гэгээнтний зохиосон соёмбо vсэг єнє удаан жилд ч vнэ цэнээ алдсангvй. Анхдугаар богдынхоо эл тансаг уран гоё vсгийг дараагийн богдууд дээдэлж, бvр 8-р Богд хаан "Соёмбо" vсгийг тєрийн сvлд болгон ашиглаж, тамга, туг, далбаандаа сvслэн залж байжээ. Шинэ хувьсгалт Монголын Тєрийн сvлд, далбаан дээр ч алтан соёмбо 70 гаруй жил заларсан сан. Ардчилсан хувьсгалын эхэнд "Феодал"-ын соёмбо, ламтны гарын тийз гэж адлагдсан ч vе бий. Єдгєє харин Тєрийн сvлд, далбаанд "Соёмбо"-ыг дахин залах тухай яригдах боллоо. Соёмбо vсэг нь солонгорсон Сод монголын хийморь сэргэх болтугай.


"НУУЦ ТОВЧОО ба БУУЦ ТОВЧОО" . Энэ vгийг бийр бэх нийлээч бодохдоо тєрсєн гэр орноо буюу тєрєлх эх орноо нэг эргэцvvлэн хараач дээ гэсэн сэтгэлийн тайлал буюу. Хvнд бахархах юм мундахгvй. Харин тэр хvн мунхаг байж болохгvй. Нуух юмаа нуугаач гэхээр "Нуухаа арчина уу, байна уу, ямар хамаа байна" гээд байвал юугаа хэлж, хуйхаа маажих вэ? Нєгєє нэг аймаар санагдах нь, Эрийн гурван наадам гээд эвгvйтдэг ёсыг эетэй болгоно гэхэд ч энэхvv 800 жил хvрэлцэхгvй болсныг яалтай. Ийн муухнаар бодохын наанатай Монгол бахархал дэлхийн чихийг дэлдийлгэх нь гайхамшигт бахархал. Дэлхийн зулай-Гималайд анх Дэнзэн Норгай гэгч монгол хvн авирсан бол єдгєє Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн "шvншигт" жил Готовдоржийн Єсєхбаяр гэдэг шавилхан шар хvv цас хайлах, бороо шиврэхийн зуур хоёронтоо авирна гэдэг Их Монгол бахархал биш гэж vv? Арван наймхан настай, аав, ээжийн эрх охин ч Дэлхийн мисс-д ороод дээлээрээ гайхуулсаннь бас Монголын бахархал биш гэж vv? Ингээд бодохоор Их Монголын бахархал дуусна гэж vгvй ээ Дэлхийн монголч эрдэмтэд саяхан манай Ерєнхийлєгчтэй уулзлаа. Тэднийг гаднаас нь харахад "Нэг Монгол" мэт. Бvvр монгол хэлээр ярилцав шvv. Энэ бол дэлхий Монголыг, Монгол дэлхийг тоож байгаа хэрэг бус уу.
0 сэтгэгдэл:
Post a Comment