Хулгана жилтнүүдийн зурхай
Хулгана жилтнүүд ирж буй туулай жил гэр бүлийн бэрхшээлтэй асуудлууд, болон мөнгөний урсгал тогтворгүй болох зэрэг олон таагүй үйл явдлын гэрч болно. Гэвч хөдөлгөөнтэй, бүтээлч хулганууд суусан газраасаа шороо атгана.
Дуусгаагүй ажил, шийдвэрлээгүй асуудал жилийн эхний хагаст хулгануудыг сандаргах боловч жилийн хоёрдахь хагаст энэ бүхэн алга болж гэр бүл, ажил хэрэгт дулаан, таатай уур амьсгал бүрдэнэ. Хулгануудын анхаарах зүйл нь аливаа ажлыг хийж эхлэхээсээ өмнө сайтар бодож, эрсдэлийг нь тооцох юм. Tуулай жил хулгануудаас идэвхи, зүтгэл, тэвчээр шаардана. Бэрхшээлээс зайлсхийхгүй байхыг гариг эрхэс анхааруулж буй бөгөөд аливаа асуудалтай улаан нүүрээрээ тулгарсан ч шударга зөв замыг олж харж чадвал хулганууд тэсч гарч чадна.
Үхэр жилтнүүдийн зурхай
Хувь тавилан нь хаашаа эргэх бол гэж бодож буй бол үхэр жилтнүүдийн жилийн ерөнхий төлөв аз амжилтыг зөгнөж байна. Хэрэв та үхэрнүүд бүтээлч улс биш гэж бодож байгаа бол андуурч байна. Таны бүтээлч сэтгэхүй эргэн тойрны чинь хүмүүсийг алмайруулж, таныг өөр өнцгөөс хардаг болоход тусална. Үхэрнүүд мэдлэг боловсролдоо ихэд анхаарна. Толгойдоо эрдэнэстэй байх нь ирээдүйд хэрэг болно шүү дээ. Жилийн эхний хагаст мэргэжлийн салбарт карьер хөөж эхэлнэ. Санхүүгийн хувьд гайхуулаад байх үр дүн байхгүй ч жилийн дунд үед арай дээрдэж тогтвортой болно. Жилийн эцсээр аялалд гарч, хувийн амьдралдаа шинэ адал явдалтай учирч, шинэ найз нөхөдтэй болж, эсвэл цагаачлахаар одно. Туулай жил таныг шаргуу ажиллахыг хүлээж байна. Бэрхшээл, саадыг эс тооцвол жилийн эцсээр улаан хивсэн дээгүүр алхаж, алга ташилт хүлээж авна.
Бар жилтнүүдийн зурхай
Бар жилтнүүдийн хувьд ирж буй туулай жил бизнес төлөвлөлт болон карьераа дээшлүүлэхэд амжилт гаргах жил. Амжилтанд хүрэхэд танд цөхрөшгүй хөдөлмөрч, тууштай зан, өөдрөг үзэл, эрүүл бие бялдар, амжилтанд хүрэх итгэл бүгд бий. Бар жилтнүүд тайван байж, анхаарлаа төвлөрүүлж чадвал бүх зүйл төлөвлөснөөр нь бүтнэ. Амжилт өөд зогсолтгүй, тууштай зүтгэ. Таны замд хэн ч саад болж зүрхлэхгүй. Саад хийж болох хүн мэдээж та өөрөө. Та гэр бүлээ найдвартай ар тал гэж боддог. Гэвч таны ажлаас өөр мэддэггүй хэнхэг зан гэр бүлд чинь хатуу тоглоом болж магад. Туулай жил танаас аливаа зүйлд тайван хандаж, сайн мэдлэг мэдээллийн үндэстэй шийдвэр гаргаж, хайртай хүндээ хүлээцтэй тэвчээртэй хандаж, бусдыг өөрийнхөө оронд тавьж, бусдыг сонсч байхыг хүлээж байна. Ажилдаа амжилт гаргах ч хамтрагчаа дутуу үнэлэх, гэр бүлийн асуудлаас болж ажилдаа хайнга хандвал мэргэжлийн салбарт гаргасан гайхалтай амжилт чинь талаар болно.
Туулай жилтнүүдийн зурхай
Туулай жилтнүүдийн цаг ирж байна. Хийхээр төлөвлөж, бодож буй ажил чинь санаснаар бүтнэ. Хямралын үед ч бизнест чинь саад болох зүйл гарч ирэхгүй. Туулай жилтнүүд амарч, аялалд явж, өөртөө анхаарал тавьж, ирээдүйн талаарх сэтгэл зовоосон асуудлаа хойш тавих цаг. Стилиэ өөрчилж, гадаад хэл сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлвэл амжилт олно. Дуртай ажлаа хийвэл баяр хөөртэй байна. Туулай жилтнүүд гайхалтай амжилттай байх боловч тоймгүй олон хайрын романс бат бөх жинхэнэ харилцаа тогтооход саад болно. Хайр дурлалын асуудалд ухаалгаар хандахгүй, ганц биеийн жаргалд ташуурч, нэг шөнийн учралуудаас татгалзахгүй бол өөрт тохирох нэгэнтэй учрах хүртэл урт зам туулна. Зөвхөн өөртөө ярих биш хамтрагчтайгаа сайн ярилцаж ойлголцвол сайн хамтрагч олж чадна. Хувь тавилан танд хайр хишгээ харамгүй хайрлах жил тохиож байна. Ирж буй жил ямар ч бэрхшээлд өвдөг сөхрөхгүй хүмүүс туулай жилтнүүд байна.
Луу жилтнүүдийн зурхай
Луу жилтнүүдийн хувьд мандан бадралтын жил тохиож байна. Мэргэжлийн болон бизнесийн салбарт ялгуусан амжилт гаргаж гайхалтай хайр дурлалтай учирна. Ганц бие луунууд заяны ханьтайгаа учирч, хуримын цуу тараах нь. Гэхдээ мэдээж ганц бие амьдралаас залхаж байвал шүү дээ. Лууны гэр бүл зохицол нийцэлтэй байж, хайр дурлал, хүсэл тачаалаар бялхана. Луунуудад заналхийлж буй цорын ганц аюул бол залхуурал. Луунууд магтаалын үг, алга ташилтаар булуулах боловч аашнаасаа болоод тэнэг зүйл хийх магадлалтай. Ялангуяа залуу луунууд туршлагатай, ахмад хүний үгийг сайн сонс. Эрч хүчтэй энэ амьтны энэ чанар танд алдар хүнд, амжилт авчирна. Хамгийн гол нь зөв замаар явж буй эсэхээ өөрөөсөө асуу.
Могой жилтнүүдийн зурхай
Могой жилтнүүдийн хувьд дотоод сэтгэл рүүгээ өнгийн харж, өөрийгөө таних жил. Зөн совин чинь нэмэгдэх тул хад чулуу, бартаа саад дундуур өөртөө итгэлтэйгээр урагшилж зорилгодоо хүрнэ. Тайвширч, назгайрвал тэнэг алхам хийж, алдаа гаргаж болзошгүй. Замаа алдахгүйн тулд сонор сэрэмжтэй бай. Могой жилтнүүд хайр дурлалд гайхалтай одтой байна. Сэтгэл татам байдал чинь бусдыг соронзон мэт татна. Гэвч дайснуудаа унтсан гэж тайвширч болохгүй. Тэднийг хараанаасаа алдвал амьдралыг чинь сүйрүүлж ч мэднэ. Ухаалаг, үзэсгэлэнтэй байсан ч танихгүй хүнд итгэлээ өгөхөөс болгоомжил. Олон жил үерхсэн найз нөхдөө бүү хая. Хэрэгтэй үед тэд хажууд чинь байж, аюулыг сэрэмжлүүлнэ.
Морь жилтнүүдийн зурхай
Эрх чөлөөнд дуртай, сэтгэл татам морь жилтнүүдийг хайр дурлалын олон гайхалтай учралууд хүлээж байна. Хамгийн хашир, болгоомжтой морь жилтнүүд ч хүслээ нууж чадахгүй. Гэвч энэ бол тэднийг дур хүсэлдээ бүрэн захирагдана гэсэн үг биш. Сэтгэл хөдлөл, мэдрэмж нь тэдний бүтээлч сэтгэхүйд эерэгээр нөлөөлж хийж бүтээхэд тусална. Морь жилтнүүд мэргэжлийн салбар болон хайр дурлалд аль алинд нь одтой байна. Гэвч гарах аргагүй нөхцөл байдлууд тэнд таныг хүлээж байгаа. Шийдвэр гаргахдаа маш болгоомжтой, хянуур бай. Сэтгэл хөдлөлд автсан үедээ бодлоо сайн шүүлтүүрээр тунгаа. Ухвар мөчид шийдвэр гаргавал засаж залруулах гэж урт хугацааг туулна. Хайрын романс нэгээр зогсохгүй бөгөөд хамтрагчаа сонирхолтой ном гэж бодвол хуудас бүр нь таныг гайхалтай адал явдалтай учруулна. Хүчтэй ялж, хүчгүй нь ялагддаг. Харин морь жилтнүүд хүч чадлаараа үргэлж гайхуулж ирсэн гэдгийг сана.
Хонь жилтнүүдийн зурхай
Хонь жилтнүүд гэр бүлийнхээ аз жаргал, баяр хөөр, халуун дулаан уур амьсгалд сэтгэл хангалуун байна. Ажил төрөл тогтвортой байх тул та гэнэтийн уналт, огцом өсөлтийг үзэхгүй. Бусдыг ойлгож туслах бол таны хамгийн сайн хийж чаддаг зүйл. Хүмүүнлэгийн байгууллага, тусламжийн сан байгуулах ажил чинь таныг хүлээж байна. Туулай жилд таны карьер болон бизнесийн өсөлт бага байна. Хувийн амьдралд чинь яаралтай шийдлэрлэх асуудлууд гарч ирнэ. Гэрлэсэн хонинууд ханьтайгаа нүүр нүүрээ харан ярилцаж, ойлголцох цаг. Ганц бие хонинууд гэр бүлтэй болох эсвэл насан туршдаа үл мартах гайхамшигтай хүнтэй учирна.
Бич жилтнүүдийн зурхай
Бич жилтнүүдэд ирж буй жил ер бусын эрч хүч, баяр хөөр авчирна. Уулыг нурааж усыг эргүүлэх их эрч хүч. Мэргэжлийн салбарт ажилладаг бич жилтнүүд гайхалтай амжилт олно. Аливаа ажилд ханцуй шамлан ордог таны зан тушаал дэвшиж, шагнал авч баярлуулна. Өөртөө итгэлтэй зан чинь шинэ зүйл сурч мэдэхэд хөтлөх тул сургуульд сурч, курст элсэнэ. Гэр бүлийн ээдрээртэй асуудлууд таны цорын ганц бэрхшээл. Үргэлж ажлын хойноос гүйдэг бич жилтнүүд гэр бүлдээ анхаарал тавь. Хэрэв энэ үеийг даван туулж чадвал бүх зүйл хэвэндээ орно.
Тахиа жилтнүүдийн зурхай
Тахиа жилтнүүдийг юу хүлээж байгаа бол? Ирж буй туулай жил тахиа жилтнүүдийн хувьд ажил төрөл болон хайр дурлалын талбарт үсрэлт, бууралтгүй тайван жил байх нь. Тахианы ширүүн дориун хурц ааш тахиа жилтнүүдийн харилцаанд ээдрээтэй олон асуудлыг үүсгэдэг. Гэр бүл, ажлаа алдаж, хэн ч өөрийг чинь хайрладаггүй мэт санагдвал үүнд таны хувирамтгай ааш өөрөө буруутай гэдгийг сана. Тэвчээргүй зан чинь таны амьдралын тогтвортой байдлыг үгүй хийчихэж мэдэх тул аливаа асуудалд хүлээцтэй хандаарай. Гэр бүлд хэрүүл маргаан тасрахгүй байж мэдэх тул хэн хэнийхээ тэвчээрийг барах хэрэггүй. Өөрийнхөө хэл ам, үйл хөдлөлөө хянаж чадвал бэрхшээл гарах нь бага байна.
Нохой жилтнүүдийн зурхай
Амьдралаа өдий зэрэгтэй авч яваа нохой жилтнүүд амрах цаг болж. Ирж буй жил хэдийгээр санхүүгийн хувьд тогтворгүй байх боловч ирээдүйтэй томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Чухал шийдвэр гаргана. Хэт их ажиллах хэрэг байхгүй. Ажлаа ердийн урсгалаар нь хөтлөөд байхад аяндаа үр дүн гарна. Сурч боловсроход сайн жил учраас нохой жилтнүүд мэдлэг чадвараа дээшлүүлж, оюунаа хурцал. Зөвхөн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд биш өөрийгөө хөгжүүлэхэд анхаар. Ном унших, бясалгах, инээж хөхрөх цаг өөртөө гарга. Ирээдүйнхээ тухай нухацтай бодож, гэр бүл, үр хүүхэдтэй болно. Ганц бие нохой жилтнүүд хайр дурлалтай учирч, дүр хүслээр жигүүр хийнэ.
Гахай жилтнүүдийн зурхай
Сайхан сэтгэлт гахай жилтнүүдэд элдэв төвөг зовлон учрахгүй ч араатны хоол болохгүйн тулд илүү болгоомжтой, хянуур байх ёстой. Гахайг хүмүүс төсөөлдөг шиг хайхрамжгүй, гэнэн итгэмтгий байж болохгүйг од гаригс анхааруулж байна. Савраа нуусан муур шиг хүмүүсээс болгоомжил. Эелдэг ялдам царайд хууртаж бохир зүйлд хутгалдах магадлалтай. Хувь тавиланг нь өөрчлөх томоохон үйл явдлуудтай учирна. Олон хурал цуглаан, үйл явдлуудад оролцоно. Тэдгээрийн зарим нь мэргэжлээрээ карьераа ахиулах, хувийн амьдралаа өөрчлөхөд нөлөөлнө. Зуурдын учрал таны сэтгэлд ул мөрөө үлдээж мэдэх ч та хайрлаж, хайрлахын жаргалыг мэдэрнэ.
Туулай жилийн зурхай
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment