468x60 Ads

.


Титаник киноны дууны орчуулга (орчуулсан www.zayaz.net)

Үнэхээр гоё дуу шүү. Орчуулга нь ч гэсэн үнэхээр гоё. Хэд хоног өмнө www.zayaz.net админд энэ дууг орчуулаад өгөөч. Удахгүй гэгээн валентин боллоо гээд сэтгэгдэл бичсэн чинь миний хүсэлтийг хүлээн авж орчуулсан байна. үнэхээр их талархаж байна. За дууны орчуулга хараарай
Орчуулганы эх сурвалж бүсгүйчүүдэд зориулсан www.zayaz.net 


 



Зүүрмэглэх бүрийдээ би чинийхээ дүрийг
Зүүдэндээ тодоос тод хардаг
Намайгаа хайрласан хэвээрээ гэдгээ хэлэх гэж
Нааш шөнө болгон ирдэг юм уу, чиний дүр

Дурлалт хос биенээсээ хэдий хол байсан ч
Дундраагүй сэтгэлээ чи минь ирж шивнэдэг

Хол, ойр
Хорвоогийн хаана ч байлаа гэсэн
Бидний хайр хэзээ ч төгсөхгүй гэдэгт би итгэдэг
Чи миний зүрхний хаалгыг нээж ороод
Чин сэтгэл дотор минь оршсоор байна
Тиймээс чамайгаа би хайрласаар байх болно

Нартад нэг л удаа бадамласан хайр
Намайг чамайг эцсийн амьсгалаа авах хүртэл
Насан турш илчээ огт алдахгүй, ассаар л байна

Амьдралдаа би ганцхан хайртай л учирсан
Ахиад олдошгүй тэр хайр минь чи л байсан

Хол, ойр
Хорвоогийн хаана ч байлаа гэсэн
Бидний хайр хэзээ ч төгсөхгүй гэдэгт би итгэдэг
Чи миний зүрхний хаалгыг нээж ороод
Чин сэтгэл дотор минь оршсоор байна
Тиймээс чамайгаа би хайрласаар байх болно

Чамайгаа энд байхад би юунаас ч айхгүй
Чи ч бас зүрхэнд минь байгаа цагт юунаас ч айгаад хэрэггүй
Бид яг энэ мөчдөө үүрд үлдэх болно





Every night in my dreams
I see you, I feel you
That is how I know you go on


Far across the distance
And spaces between us
You have come to show you go on


Near, far, wherever you are
I believe that the heart does go on
Once more you open the door
And you're here in my heart
And my heart will go on and on


Love can touch us one time
And last for a lifetime
And never let go till we're gone




Love was when I loved you
One true time I hold to
In my life we'll always go on


Near, far, wherever you are
I believe that the heart does go on
Once more you open the door
And you're here in my heart
And my heart will go on and on


You're here, there's nothing I fear
And I know that my heart will go on
We'll stay forever this way
You are safe in my heart
And my heart will go on and on

1 сэтгэгдэл:

D Saulegvl at: March 6, 2011 at 1:47 AM said...

үнэхээр гайхалтай сэтгэл хөдөллөө

Post a Comment