Гаднаас нь харахад бол мэдээж ойлгомжтой дундаж эрэгтэй бол дундаж эмэгтэйгээс биеэр том, булчин шөрмөсөөр илүү л байдаг байх, гэхдээ зарим тохиолдолд, бүр хяссан тохиолдолд бол хос хоёрын эмэгтэй нь өндөр байх нь ч бас бий.
Тэгэхээр арай том, илүү хүчтэй, булчинлаг нтр гэдэг бол дундажийг дундажтай харьцуулахад л гарч ирнэ. Цаана чинь Дэлхийн хамгийн өндөр хүүхэн, хамгийн намхан залуу хоёр болзож л байна шүү дээ. Гаднаас нь харахад ийм юм бол дотроос нь харахад эр, эм хүмүүсийн тархины үйл ажиллагааны хувьд ч гэх юм уу даа, ялгаа бол харагдаж байгаа юм даа. Эрэгтэй хүмүүс зүүн тархиа илүү хурдан, сайн хөгжүүлдэг болохоор орон зайн баримжаа, математик тооцоолол зэрэгт сайн байдаг бол охидууд бол баруун тархиа л илүү хөгжүүлээд яваад байгаа юм, энэ талын тархи нь ярьж сэтгэх, олон долоон юм чалчих, бусдад өөрийгөө илэрхийлж, хамаг бодож байснаа ил гаргахад их нөлөөлдөг гэх. Нэг бодлын эрчүүд их өрөвдөлтэй ч гэх юмуу, надад бол. Яагаад гэвэл, эр хүн эмэгтэйчүүд бидэн шиг нулимастай инээмсэглэж чадахгүй шүү дээ. Би бол жишээ нь гялс уйлчаал, араас нь юу ч болоогүй юм шиг инээчиж чадаж байгаа юм. Энэ чинь л нөгөө стрессээ тайлаад байгаа нэг хэлбэр шүү дээ. Харин эрэгтэй хүмүүс чинь хар багаасаа сууцан хүмүүжил ч гэх юмуу, хатуу чанга байх ёстой, ямар охин биш уйлаад байхдаа яадаг юм гээд л, гадагшаа сэтгэл хөдлөлөө хамаагүй гаргаж чадахгүй л амьдарч байна шд. Үүнээс шалтгаалаад, дотор хуримтлагдсан муу юмаа гаргаж чадахгүй байсаар байгаад стресст ороод, тэр нь хүндэрхээрээ амиа хорлодог. Ер нь эрчүүд бол амиа хорлох нь элбэг байдаг гэсэн байх шүү.
Би тэгээд боддог байсийн, эрэгтэй хүүхдүүүд залхуу л болохоос лаг толгой нь бол ерөнхийдөө охидуудаасаа гайгүй байхаа гэж. Тэгсэн тэр чинь бол эрэгтэй хүний зүүн тархиа илүү сайн хөгжүүлж чаддагийн давуу тал болдог юм байна. Тэгээд л тэд чинь математикч, физикч, архетиктор, инженер, програмист гээд л ажлуудыг сайн хийж, амжилт олдог юм байна. Харин эмэгтэйн хувьд бол нийгмийн ажилтан, багш, эмч...гээд л олон нийтийн харилцаа тал дээр болон үгсийн сан, үг яриа тал дээрээ илүү байдаг юм байна. Ер нь бол нэг нэгнээсээ илт илүү, лаг гэх нь ч хаашаа юм, тэд бид зүгээр л ялгаатай.
Тэгээд бас эмэгтэйчүүд бол их өөнтөгч гэдгийг бүгд л мэдэж байгаа, тэгээд л юунд ч сэтгэл ханахгүй, үргэлж өөрчлөхийг хүсдэг байх. Гэхдээ ер нь бол сэтгэл ханаад ирэх юм бол хүн биш болж байгаа хэрэг гэж хэн нэгэн ухаантай хүн хэлсэн байсандаа. Бүсгүйчүүд бол тэгээд л өөртөө ч гэсэн өөнтөгч хандаад л, өөлүүлж байгаа юм чинь ямар л олиг байв гээд л, өөртөө их итгэлгүй байдаг бололтой юм. Харин эрчүүд бол болохгүй байсан ч болж байна сайхан байна л гэдэг юм шиг байгаан.
Тэгээд ер нь бол эрэгтэй хүмүүс нэг л юм луу төвлөрдөг бол эмэгтэй чинь бол хамаг л юмаа нэг дор л хийгээд л, зохицуулна шүү дээ. Эмэгтэй хүн бол хоолоо хийгээд л, киногоо үзээд л, хүүхдээ хараад л, хүн байвал сонин сайханаа солилцоод л, их л юм амжуулна шүү дээ. Харин эрчүүд бол тэгдэггүй гэнэ дээ. Зурагтаа үзсэн бол өөр юман дээр тэр хооронд анхаарлаа сарниулж, анхаарахдаа тун тааруу улс гэнэ. Эмэгтэй хүн жижиг гэлтгүй зүйлд анхаарлаа хандуулж, эр хүн бол нэг л зүйлд хамаг анхаарлаа аваачдаг.
энэ зураг ер нь бол тод жишээ болчихно гэж бодлоо. Гаднаас нь харахад хоёр харилцаа адилхан юм шиг хэрнээ, яс юман дээрээ бол эмэгтэй хүн нэг л удаа харахдаа олон зүйл дээр дүгнэлт өгч амждаг.
Бас нэг чухал дүгнэлт гэвэл, эрэгтэй хүмүүс үр дүнг чухалчилдаг бол эмэгтэй нь үйл явцыг чухалчилдаг.
Үр дүн нь хоёулаа адилхан ч үйл явц нь шааааал өөр.
Би ер нь хааяа эрэгтэй болоод төрцөн бол сайхан байхгүй юу гэж боддийшд. Харин эрэгтэй хүмүүс юу гэж боддог бол.
Угаасаа, байгалаасаа, цаанаасаа л ялгаатай юм чинь ялгаагаа хүлээн зөвшөөрөөд л, нэгнийгээ хайрлаад л, сайхан аз жаргалтай, баяр хөөртэй амьдарцгаая. Эх хэвлэл
4 сэтгэгдэл:
zuragnud ni 89
chi emegtei yumuu
tiiime chi emegtei yumuu admin aa sonin yum daaaaa
yamar teneg yum dee chaavaas uruvdchluu. eregtei bsn ch boloosoi gene uu? ingej ooriigoo doosh ni hiij yah ni uu dee. chi l muu bolohooroo matematic fiziktee muu, bas demii hov zuuj chalchdag yum bgaa biz.
Post a Comment