Сайн нөхөр
- Эхнэртэйгээ хэзээ ч маргалддаггүй. Эмэгтэй хүнийг маргаанд ялж гарах аргагүй. Эцсийн үг ямар байсан ч эхнэр чинь л хэлэг.
- Эхнэрээсээ юугаа ч харамладаггүй. Түүний гуйлтыг үргэлж биелүүлж байхыг хичээ. Өгсний хэмжээгээр авдаг гэсэн зарчмыг сана.
- Өдөрт ядаж нэг, хоёр удаа ч болов эхнэрээ заавал магтдаг.
- "Хайртай" гэж хэлэхээс ичдэггүй. Түүнд хайртай гэдгээ хэлэх тусам эхнэр чинь таныг улам их хайрлах болно.
- Эхнэрийнхээ яриаг тасалдаггүй. Түүний ярьж байгаа зүйл танд ямар ч утгагүй, өчүүхэн байсан ч яриаг нь таслалгүй, анхааралтай сонс.
- Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэйг магтдаггүй. Ер нь эхнэрээ өөр эмэгтэйтэй харьцуулах хэрэггүй.
- Зав гарвал "Би хоолоо хийчих үү, би аягаа угаачих уу?" гэж асуудаг Тэр таныг зараад байхгүй л байх, гэхдээ түүнд таны анхаарал халамж сайхан санагдана.
- Гэр бүлийнхэнтэйгээ хооллохдоо ном сонин уншдаггүй.
- Үдэшлэг дээр эхний бүжгийг эхнэртэй зориулдаг.
- Түүний хажууд өөр хүүхнүүдтэй сээтэгнэдэггүй.
- "Би л ажил хийж мөнгө олж байгаа учир би мэднэ" гэх маягаар харьцдаггүй.
- Амралтын өдөр, оройн цагаар гадагш гарахдаа хаашаа явах, хэзээ ирэхээ эхнэртээ заавал хэлдэг.
Сайн эхнэр
- "Би чамаас өөр хүнтэй суучихаж болох л байсан" гэж хэзээ ч хэлдэггүй.
- Нөхрийнхөө элдэв жижиг дутагдал, сул талыг шүүмжилдэггүй.
- Жижиг зүйл дээр нөхөртөө буулт хийдэг. Ингэвэл та том зүйл дээр хожих болно.
- Нөхөртөө үргэлж үнэнийг хэлдэг. Гэхдээ бүх үнэнийг биш, түүний мэдэхэд хангалттай үнэнийг л хэл.
- Нөхрийнхөө идэвхи санаачлагыг үргэлж анзаарч, магтдаг. Таниас магтаалын үг сонсох тусам тэр үгэнд чинь улам тохирох, үнэхээр хүчтэй эр болохыг хичээх болно.
- Нөхрийнхөө дуртай хоолыг үргэлж хийж өгдөг.
- Олон нийтийн дунд нөхрийнхөө яриаг тасалдаггүй.
- Найз нартаа онигоо ярьж байхад нь "Дандаа л үүнийг ярих юм, наадахыг чинь бүгд мэднэ" гэх мэтээр олны өмнө доош нь хийдэггүй.
- Хүүхдүүдийн дэргэд нөхрөө шоолж, муулдаггүй.
- Ээжийг нь ганц үгээр ч шүүмжилдэггүй.
- Алхам бүрийг нь хянаж мөрддөггүй.
- Хоёр дахь удаа нөхөрт гарсан бол түүний дэргэд урьдах нөхрөө магтдаггүй.
Гэрбүл.мн
Сайн нөхөр сайн эхнэр
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment