Нөгөөдөр цагаан сар шүү дээ. тийм болохоор мөрөө гаргах талаар орууллаа
Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах
(ус суудалд суусан хүмүүс хар нохойн ам таарсан тул гарах зүгийг солисон)
Суудал | Зүг мөрөө гаргах | Цээр гаргах / тарни | Төрсөн он | |
Гал | Зуүн урд зүг гарч урд зугээс ирнэ | Ум базар паддагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй. Энэ жилд анхаарах зүйл гэвэл улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай. | Эр | 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 |
Эм | 1919, 1927. 1935, 1943, 1951, 1959. 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 | |||
Шороо | Баруун зуг гарч баруун урдаас ирнэ | Ум бадмадагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай. Анхаарах зүйл: Энэ жилд эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авч болохгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэж болохгүй. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжтэй бай. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай. | Эр | 1922, 1930. 1938, 1946. 1954. 1962. 1970, 1978. 1986. 1994. 2002. 2010 |
Эм | 1920, 1928. 1936, 1944. 1952. 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 | |||
Төмөр | Баруун урд зуг гарч баруунаас ирнэ | Ум радиаа дагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь. Анхаарах зүйл: Энэ жилд чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганы нь махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулаас болгоомжил. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил, Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр сэрэмжтэй бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай | Эр | 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993. 2001. 2009 |
Эм | ||||
Огторгуй | Зуун хойд зүг гарч баруун хойноос ирнэ | Ум раднаа дагийний хум мама бизъяа сухай тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий. Анхаарах зүйл: Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, хуучин гэр сэлбэх таатай биш. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. | Эр | 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960. 1968, 1976, 1984, 1992, 2000. 2008 |
Эм | 1922. 1930. 1938. 1946, 1954, 1962. 1970, 1978, 1986, 1994, 2002. 2010 | |||
Ус | Урд зуг гарч зуун урд зугээс ирнэ | Ум пагмадагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга. Анхаарах зүйл: Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. | Эр | 1919, 1927. 1935, 1943. 1951, 1959. 1967, 1975, 1983, 1991, 1999. 2007 |
Эм | 1923. 1931. 1939. 1947. 1955, 1963. 1971. 1979, 1987, 1995, 2003, 2011 | |||
Уул | Баруун хойд зуг гарч зуун хойноос ирнэ | Ум будда дагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ. Анхаарах зүйл: Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр сэрэмтэй бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчин тусч болзошгүй тул анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. | Эр | 1918, 1926. 1934. 1942. 1950, 1958. 1966. 1974, 1982, 1990. 1998. 2006 |
Эм | 1916. 1924, 1932, 1940. 1948. 1956. 1964. 1972, 1980, 1988, 1996. 2004 | |||
Мод | Хойд зуг гарч зуун зугээс ирнэ | Ум базардагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ. Анхаарах зүйл: Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Шинэ бүс авах, ангийн үс бүү ав. Элэг, цөс, гэдэс дотрын өвчин тусч болзошгүй тул сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. | Эр | 1917. 1925. 1933, 1941, 1949, 1957, 1965,1981, 1989, 1997, 2005 |
Эм | ||||
Хий | Урд зуг гарч зуун урдаас ирнэ | Ум базар пад дагийний хум мама бизъяа суухай тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий. Анхаарах зүйл гэвэл: Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах идэхийг цээрлэ. Галзуурсан адгууснаас болгоомжил. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин тусч болзошгүй тул сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. | Эр | 1916, 1924, 1932, 1940, 1948. 1956. 1964, 1972, 1980, 1988. 1996. 2004 |
Эм | 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982. 1990, 1998, 2006 |

1 сэтгэгдэл:
ih heregtei yum bn ger buliinhniihee yumnuudiig bugdiig n bijij avlaa hahahha
Post a Comment