Болзооны тоглоомын хамгийн орчин vеийн нэгэн хувилбар сайбер буюу интернет болзоо юм. Онлайн болзооны бизнес ийнхvv хvчээ авч хєгжиж байгаа ч гэлээ жинхэнэ хайр дурлалаа эрэлхийлж байгаа хvмvvсийн хувьд энэ талд анхаарах ёстой зvйлс олон байна. Иймээс би энэ талд гаргасан судалгааныхаа дvгнэлтээс та бvхэнд тус болох болов уу гэсэн vvднээс сонирхуулж байна.
Огт хараагvй зvйлээ авч байгаагаас ялгаагvй хэрэг
Компютерийн дэлгэцэн дээр гарч ирж байгаа vгнvvдэд хууртагдах хэрэггvй. Хvмvvсийн хоорондын жинхэнэ харилцаа бол чих, нvдээрээ харж сонсох буюу нvvр тулсан vед л vvсдэг юм. Компютер жинхнээсээ итгэж тєєрєгдєж болохгvй. єєрєєр хэлбэл дэлгэцэн дээр гарч ирсэн тэрхvv vгсээс болж анхны хvчтэй сэтгэгдэлийг єєртєє тєрvvлж болохгvй байна.
Хvмvvс аймшигтай буруу ойлголт тєрvvлж чаддаг.
Компютерийн нєгєє vзvvрт байгаа хvн царайлаг, гэрлээгvй, амжилттай, гайхалтай хvн мэт санагдаж болох ч vнэн хэрэг дээрээ огт єєр хvн байж ч болно шvv дээ. Єєрийгєє хэт хэтрvvлж магтасан хvмvvсээс мєн хуучин гэрэл зурагнуудаас болгоомжил. Vнэнээсээ ярихыг эхнээсээ л шаардах хэрэгтэйгээс гадна дараа нь ч гэсэн анхаарлаа сулруулж болохгvй. Таны хувьд гэвэл єєрийнхєє гэрэл зургийг маш дажгvй хэлбрээр аваад єєрийнхєє ємнєєс хэн нэгнээр зарлал бичvvлээрэй. Тэрчлэн vнэгvй сайтнуудаас аль болох зайлс хийж, тодорхой хэмжээний vнэ тєлдєг, найдвартай сайтад ордог байгаарай.
Онлайн болзоог vvсгэхийн тулд цаг шаардлагатай.
Таны зарын дагуу асар олон хvн хандаж, захидал бичих нь эхэндээ маш гайхалтай сэтгэгдлийг тєрvvлж, та єєрийгєє нэгэн шєнийн дотор алдартан болчихсон мэтээр сэтгэж ч болно. Гэтэл vнэн хэрэгтээ интернет болзоо нь тийм ч амархан шийдэгдчихдэг эд биш. Энэ талд єєрийгєє vзэх vзлээ хязгаарлахгvй бол замбраагvй, утгагvй байдал vvсч магад шvv.
Интернет бол болзооны шилдэг арга биш юм.
Интернет болзоог хvмvvс ажлын ярилцлаганд хандахтай адил тvвшинд ойлгож нилээд хайхрамжгvй хандах нь тvгээмэл байдаг. Эхнээсээ л хэтэрхий олон асуулт тавиад байвал тэр нь хайр дурлалын сайхан эхлэл байх нь юу л бол. Интернетийг тvр зуурын холбоо тогтоох энгийн хэрэгсэл болгон ашиглаж ч болно. Хэн нэгэнтэй аажмаар дасч танилцан, хэн хэнийхээ алдаа дутагдал, сайн мууг олж мэддэг энгийн арга бол хамгийн шилдэг нь.
Єєрийнхєє хvсч байгаа тэр зvйл рvv л яв.
Боломгийн дажгvй хvмvvс бол мэдээлэл сайтай, танил олонтой байдаг учраас иймэрхvv юмаар хэзээ ч оролддоггvй. Иймээс таны хувьд заавал интернет болзоог чухалчлаад байлгvйгээр єєрт чинь таалагдаж байгаа хэн нэгэнд анхаарлаа хандуулсан нь дээр.
Болгоомжтой байх нь зvйтэй.
Интернет болзоонд хэн ч оролдож болохоос гадан хэн нь хэн байв гэдгийг бодитоор шалгах боломж байдаггvй. Гэнэн цайлган эмэгтэйчvvдийг хуурч ашиглахдаа мэргэшсэн єєдгvй эрчvvд асар олон байдгийг санаж болгоомжтой алхам хийх хэрэгтэй. Зєв совиндоо итгэж байгаарай.
Эцэст нь хэлэхэд.
Интернет болзоонд ухаалаг хандаарай. Олон хvнтэй танилцах боломж нэмэгддэг болох ч ингэлээ гээд жинхэнэ хайр дурлалдаа дєхєж очиж чадахгvй л байх. Хэрвээ интернет болзоонд заавал оролцмоор санагдаад байгаа бол ядаж л болгоомжтой, няхуур хандаж бодит vнэлгээ єгєх хэрэгтэй. Магадгvй танд аз таарч єєртєє тохирох, ухаалаг нэгэнтэй учрах ч юм билvv?
0 сэтгэгдэл:
Post a Comment