468x60 Ads

.


Хэтэрхий оройтсон (өгүүллэг)

http://images.gifmania.co.kr/Gifs-Love/Gifs-Love-Messages/Gifs-I-Love-You-Postcards/i-love-you-postcard1.gifӨчигдөр энэ охиноос өөрөөс нь авсан нэгэн өгүүллэг орууллаа Хүмүүс хайртай хүндээ хайртай гэж хэлж байгаарай. Дараа нь хэлж чадахгүй үе тохиолдож магад шүү...


Бүсгүй цонхоор харан уйтгарлан зогсоно. Сэтгэлд нь ямар нэг зүйл үгүйлэгдэн нэг л хоосон. Гарж салхилахаар шийдлээ. Нэг аятайхан хувцас сонгож өмсөөд үсээ ардаа шууж тольний урд өөрийгөө харснаа өөрөө өөртөө нэг инээмсэглэл бэлэглээд гарлаа. Гадаа үнэхээр сайхан байв. Нарны элч буурч, үдшийн сэрүү оржээ. Гэвч бүсгүйн сэтгэл хоосон хэвээр л. Ганцаараа алхаж байтал утас дугарлаа. Залуу залгаж байна. Зүгээр ч нэг залуу бус түүний хайртай залуу билээ. Үнэнийг хэлэхэд тэд бие биедээ хайртай. Гэвч яагаад ч юм зүгээр л найзууд байдаг. Бүсгүй залуугаас "хайртай" гэсэн ганц л үгийг их удаан хүлээсэн боловч тэр хэзээ ч түүнд хайртай гэдгээ хэлж найз охиноо болохыг гуйгаагүй аж.
   Утсаа автал залуу:
- За сайн уу? Чи хаана байгаан. Хоёуулаа уулзахуу? гэлээ. Бүсгүй дуртай инээмсэглэн:
- Тэгье гээд уулзах газраа товлов.
    Тэд уулзаад урьдийн адил хамтдаа алхан элдвийг ярьлаа. Хамтдаа байхад тэр 2 аз жаргалтай байдаг ч бүрэн дүүрэн биш. Бүсгүй түүнээс хайртай гэдэг үгийг хүлээсээр л байлаа. Тэд удаан алхасны эцэст бүсгүйн гэрийн гадаа ирж сууцгаав. Бүсгүй хүлээсээр л. Залуу ч мөн дотроо хэлэхийг их л хүсэж байв. Гэвч  чадсангүй. Бүсгүйн гэр ойрхон замын цаана харагдаж байв. Бүсгүй:
- За би орлоо гээд залуу руу харж инээмсэглээд эргэн алхлаа.. Залуу ардаас нь хэсэг харж зогсосноо "дахиад л хэлж чадсангүй" хэмээн бодон эргэн харж алхлаа. Энэ үгийг тэр хэлэх гэж их удаан хичээсэн ч хэлж чаддаггүй байв. Залуу эргэн ганц хоёр алхтал ард нь машины тормослох чанга дуу гарч бүсгүй хашгирав. Эргэн хартал бүсгүй газарт уналаа. Тэр хамаг хурдаараа гүйн очоод бүсгүйг тэврэн сэгсэрлээ. Залуу:
- Ингэж болохгүй шүү дээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Битгий намайг орхиоч. Би чамд хайртай, хайртай шүү дээ хэмээн нулимс дуслуулан ориллоо. Гэвч оройтсон байжээ. Бүсгүй тэр дороо амьсгал хураав. Залуу орилсоор л. Харамсалтай нь ХАЙРТАЙ гэж хэлэхэд хэтэрхий оройтсон байлаа...

Зохиолч Солонго анхны  бүтээл 

0 сэтгэгдэл:

Post a Comment