468x60 Ads

.


Өвлийн улиралд хайрттайгаа юу хийх вэ?

Image hosting by IMGBoot.comӨвөл бол бусад улиралтай харьцуулахад "болзооны сонголт" муутай улирал билээ. Хэрвээ та хайрттайгаа кино театрт ирсэн бүх киног дуусгахын оронд илүү сонирхолтой зүйл хиймээр байвал дараах болзооны санаануудыг уншихад илүүдэхгүй.


1. Өвлийн хамгийн романтик орчин бол цасанд дарагдсан ой мод билээ. Та хайрттайгаа цанын баазад ханатлаа гулгачихаад, цааш мөчир дээр нь хунгаралсан цасыг дааж ядан дэнжигнэх мододтой ой дунд орон сэтгэлийн үгсийг яридцахыг хүсэхгүй байна гэж үү? Цэвэр агаар та хоёрын стрессийг тайлж, сэтгэлийг сэргээхээс гадна хүүхэд насаа дурсан инээлдэх боломж цөм тэнд бий.
Жич: Ой модонд цугтаа цасан хүн хийж ч болно шүү дээ

2. Хайрттайгаа цуг аятайхан кофе шопод ор. Түүнд хэлэлгүйгээр кремеер зүрхэн хэлбэр гаргасан кофе захиалаарай. Өвлийн хүйтэнд халуун унд барин дулаацахын хажуугаар таны салахын аргагүй дурлалын бурмыг хайрт тань амтлах болно.

3. Нэг өдрийг бие биенийхээ гэрийн сүлд модыг чимэглэж өнгөрөө. Чимэглэх зуураа хамтдаа хүслээ бичээд нэг мөчирт нь өлгөчихсөн ч болно. Мөн баярын бялууг хамт хий. Муухан амттай болсон ч хамаагүй. Гол нь хамт хийсэн бялуу та хоёрыг улам ойртуулах болгоно.

4. Мөсөн талбай дээр хамтдаа гулга. Хэрвээ та гулгаж чаддаггүй бол хайрт тань зааж өгөг. Хөгжилтэй, хэзээ ч мартагдашгүй сайхан болоо болж чадна гэдэгт итгэлтэй байна.

5. Усан бассейн, фитнесс клубт хамт ор. Та хоёрын эрүүл мэндэд хэрэгтэйгэс гадна, өөр орчин бие биенийгээ арай өөр нүдээр харахад тус болно. Өвөл биеийн тамираар хичээллэх нь биеийг хамгийн их чийрэгжүүлдэг. Гэвч та хоёр салхи орох завсаргүй, битүү, дулаан хувцаслахаа мартав аа.

Таны болзоонд амжитл хүсье.

0 сэтгэгдэл:

Post a Comment