Чингис хаан" олон улсын нисэх буудалд ОХУ-ын шилдэг зөн билэгч Мехди Эбрагими Вафа, Нона Хидирян нар газардсанаар Монголд хөл тавилаа. Онгоцноос буусан даруйдаа тус нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийх байсан ч хойшилж, энэ сарын 17-нд хийхэр боллоо. Мехди Эбрагими Вафа "Чингис хааны өсөж төрсөн нутагт ирсэндээ, хөл тавьсандаа маш их баяртай байна. Миний хувьд энэ бол бахархмаар зүйл" хэмээн сэгүүлчдэд сэтгэгдэлээ хуваалцав.
Харин Нона "Монголчууд намайг маш найрсагаар хүлээж авлаа" гэв.
Харин Нона "Монголчууд намайг маш найрсагаар хүлээж авлаа" гэв.
Зөн билигчдийг Монголын зөн билгийн академи, NTV телевизийнхэн болон бусад хэвлэл мэдээллийхэн угтан авсан юм. Мехди Эбрагими Вафа, Нона Хидирян нар маргааш Монгол бөхийн өргөөнд болох "Монголын зөн билгийн тулаан-4” нэвтрүүлгийн ялагч шалгаруулах арга хэмжээнд оролцох юм. Түүнчлэн энэ сарын 17-нд "Монголын зөн билгийн академи”-аас зохион байгуулах 50 гаруй хүний багтаамжтай тусгай хүлээн авалтад оролцох билээ. Түүнчлэн хоёр зөн билигч тодорхой тооны хүмүүсийг төлбөртэй үзэх бөгөөд үзүүлэх хүний тоо нь хэдийнэ бүрдсэн талаар Монголын зөн билгийн академийнхан хэлж байсан.
0 сэтгэгдэл:
Post a Comment