468x60 Ads

.


Танай хүүхэд орондоо шээдэг үү

http://stat.gogo.mn/images/advice/urinate_bed.jpg 
Шєнє ороо норгодог хvvхэд хvн тєрєлхтний тvvхэнд хамгийн эртнээс бичигдсэн эрvvл мэндийн асуудал юм. Он цагийн турш ардын эмчилгээ ба анагаах аргаар уг євчнийг эмчлэх арга зам хайдаг ч тодорхой vр дvн єгєхгvй байсаар ирсэн.
Харин єнєє vед эмчилгээ нь хvvхдийг шийтгэх хэлбэрээр илэрхийлэгдэх болжээ. Олон улсын мэргэжилтэн доктор Булент Алагvлийн vзэж буйгаар хvvхэд орондоо шээх нь эцэг, эхтэй нь холбоотой гэнэ. Учир нь эцэг, эхийн удамшил нєлєєлдєг байна. Хэрвээ эцэг, эх хоёулаа хvvхэд байхдаа ороо норгодог байсан бол тэдний хvvхдэд тохиолдох магадлал нь 77 хувь байдаг аж. Доктор Булент Алагvл хэлэхдээ "Хэрвээ эцэг эхийн аль нэгэнд эл тохиолдол илэрч байсан бол хvvхдэд 44 хувь нєлєєлдєг" гэжээ.

Тvvнчлэн эцэг эхэд алинд нь ч ийм нэгэн тохиолдол илэрч байгаагvй бол хvvхдийн орондоо шээх магадлал 15 хувь байдаг аж. Мєн сvvлийн vед хийгдсэн хромсомын шинжилгээгээр ийм хvvхдvvдийн 97 хувь нь шээс болон шээс боловсруулах эрхтний євчинтэй ямар нэгэн холбоогvй нь тогтоогдсон байна. Харин тэдний гурван хувьд нь л шээсний замын давсагны vрэвсэл илэрчээ. Эдгээр хvvхдvvдийн бусад шалтгааныг доктор Булент Алагvл доорх зvйлстэй холбон vзэж байна. Энэ нь:

-Шээсний замын гажилт
-Шингэнээ гадагшлуулахад vvсэх асуудал
-Шээсний замын нарийсалт
-Чихрийн шижин євчин
-Бамбай булчирхай
-Хэт бєх нойрсолт гэнэ.
Шєнє ороо норгодог хvvхэдтэй гэр бvлд асуудалд vvсдэг бєгєєд энэ євчнийг эмчлэх шаардлагатай юм. Гэвч доктор Булент Алагvлийн vзэж буйгаар эмчилгээг таваас доош насныханд хийх нь тохиромжгvй аж. "Эмчлvvлж байгаа хvvхэдтэй дотно харилцаж, асуудлыг шийдэж чадахад нь итгэл єгєх хэрэгтэй бєгєєд ингэснээр эмчилгээг хvvхэд илvv vр дvнтэй хvлээж байна" гэж Алагул хэлжээ. Тvvнчлэн одоогийн байдлаар хоёр тєрлийн эмчилгээ хэрэглэгдэж байгаа аж. Vvний нэг нь десмопресин буюу эмийн эмчилгээ юм. Мєн хvvхдийг нойрноос нь сэрээн бие засуулж заншуулах эмчилгээ хийгдэж байна. Vvний сэрvvлгийн дохио ч гэж нэрлэх нь бий. Хvvхдийг байнгын нэг зvйлд дадал болгож сургаснаар эмчилгээ vр дvнгээ єгєх юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment