468x60 Ads

.


Таны хайр аль вэ?

http://www.alloftheanswers.com/images/love.jpg 
Бидний хосуудын хайр гэж нэрлэдэг хайр сэтгэл дотроо олон янз гэнээ. Үүнийг гэр бүл энээ тэрээ гээд тэр талын судлаачид маш нарийн тодорхолсон байна. Ингээд энэ хайр гээч сэтгэлийн өвчний ангилалыг дор дурдлаа.




1. Нөхөрлөл хайр /Строге/: Олон бэрхшээлийг даван удаан өрнөдөг бөгөөд хэр баргийн мэхлэлт нурааж чадахгүй хайр. Харилцан бие биенээ хүндэлж, халамжлах дээр тогтоно.

2. Тооцоотой хайр /Прагма/: Хосууд нэг нэгнийхээ зан ааш, авъяас, ухаан, орлого, нийгмийн байр суурь зэргийг нь удаан судалж байж ухамсартайгаар сонголт хийх замаар үүссэн хайр.

3. Дон хайр: Анхны харцаар үүсдэг солиотой мэдрэмж. Асар их таашаал, аймшигтай гачлал хоёр ээлжлэн байдаг мэдрэмж. Хосууд хэн хэнийгээ зовоож байдаг.

4. Гэнэн хайр /Агапе/: Цээжиндтүймэр мэт асч, хэмжээ хязгааргүй түүнийгээ хайрлан буруу муу бүгдийг нь уучилдаг ч нэг их удаан үргэлжилдэггүй хайр. Энэ мэдрэмжийн эрхэнд орсон хүмүүс мэхлэгдсэн байх нь олонтоо. Гол төлөв анхны хайр, шохоорхол ийм байдлаар өрнөдөг.

5. Жүжиг хайр /Людус/: Хайртай хүмүүс болж тоглох үзэгдэл. Хосууд сэтгэлийнхээ гүнээс бус ямар нэг богино хугацааны сонирхол, гадаад үзэмжинд анхаарах нь бий. Мартахдаа амархан.

6. Дур хүслийн хайр /Эрос/: Ийм төрлийн хайр ихэвчлэн эрчүүдэд тохиолддог. Гэхдээ хүсээд байсан цайзаа эзлээд авмагц нөгөө их хайр нь үгүй болон унтардаг. Мэдээж хэрэг энэ үед өөр нэг цайзыг эзлэх хүсэл төрнө.

1 сэтгэгдэл:

orgil at: February 13, 2011 at 6:16 AM said...

5,6 aar hairladag zaluus uhvel taarna.

Post a Comment