468x60 Ads

.


Дурлал шүлэг

http://stat.gogo.mn/blog/bayarma/jgEXYC168583-02.jpg   Дурлал хүнийг солиотой болгож

Дуулим хорвоогийн шившиг болгох юмаа

Дурлал хүнийг уяруулан ухаажуулж

Дуулим хорвоогийн суутан болгох юмаа.

Хайр хүнийг хайлан уярааж

Халамжит сэтгэлээр бүүвэйлж явах юмаа

Хайр заримдаа хайхарч харалгүй

Хатуу сэтгэлээр мөс шиг хайрах юмаа.

Сэтгэл гэдэг хорьж дийлэмгүй

Ширүүн салхи, аянга, цахилгаан

Сэтгэл гэдэг эмзэг торгомсог

Шүүдэр шиг тунгалаг нулимсан дусал.

Янаг гэдэг ятгын уянга, хуурын аялгуу

Яргуйн дэлбээ, сарнайн цоморлог

Яруу найрал симфони эгшиг

Яахын аргагүй сэтгэлийг татах хүч.

Зохиолч Отгонбаатар

0 сэтгэгдэл:

Post a Comment