468x60 Ads

.


Өгүүллэг Давстай кофе

http://blog.altergeo.ru/wp-content/uploads/2010/12/093240eef252ab354ef62019c53c716d1.jpeg Гоё өгүүллэг байна. Давстай кофеноос эхлэж энэ 2хос нийлжээ...
Үдэшлэгийн үеэр тэд хоорондоо анх танилцжээ. Бүсгүй үнэхээр хүний харааг булаасан сайхан эмэгтэй байв. Олон ч эрчүүд түүнийг өдөж хоргоож байв. Залуу харин өөрөө хэний ч нүдэнд торохооргүй энгийн л нэгэн, түүнд хэн ч анхаарлаа хандуулсангүй.
Үдэшлэг тарсны дараа нөгөө залуу бүсгүйг хамт сууж кофе уухыг санал болгоход бүсгүй дотроо хичнээн дургүй байсан ч эелдэг зан гаргаж зөвшөөрчээ. Тэд нэгэн тохилог газар кофе уухаар суухад залуу маш их сандран юу ярихаа ч мэдэхгүй дуугүй л суугаад байв. Харин бүсгүйд их л тохьгүй санагдан хурдхан шиг гэртээ харихыг л дотроо тэсч ядаж байв. Гэнэт залуу зөөгчөөс кофендээ нэмэх давс авчирч өгөхийг хүслээ.


Бүгд түүн рүү гайхсан нүдээр ширтэж, залуугийн нүүр ч ув улаан болсон хэдий ч авчирсан давсыг кофендээ хийн ууж орхив. Бүсгүй ихэд гайхан түүнээс яагаад давстай кофе уудгийг нь асуухад залуу - Намайг жаахан хүү байхад манайх тэнгисийн эрэг дээр амьдардаг байлаа, би тэнгисийн усанд орж тоглох их дуртай байсан. Одоо харин давстай кофе уухаар тэнгисийн ус санаанд ордог юм. Тэгээд бас хүүхэд насаа, төрж өссөн газраа, одоо хүртэл тэнд амьдарч байгаа аав ээж хоёроо маш их санадаг гэж хариулав. Ингэж хэлэхдээ залуугийн нүд нулимс нь цийлэгнэж ирэхэд бүсгүйгийн сэтгэл ихэд хөдлөв. Яагаад гэвэл сэтгэлийнхээ угаас гарч ирэх үгийг түүнд нууж хаасангүй, гэрээ маш их санадаг нь мэдэгдэж байв, залуу гэртээ хайртай, гэрийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаг нэгэн болох нь илт байлаа. Үүний дараа бүсгүй ч бас гэр бүл, гэр орон, хүүхэд насныхаа талаар маш их зүйл ярив. Энэ ярилцлага маш давгүй ярилцлага болсон төдийгүй, тэр хоёрын цаашдын гайхалтай түүхийн эхлэл байжээ. Тэд үүнээд хойш болздог болжээ. Үүний дараа залууд өөрийнх нь хайж байсан шаардлагууд бүгд байгааг бүсгүй олж мэдэв. Тэр хүлцэнгүй, сайхан сэтгэлтэй, халамжтай, сайн хүн байв. Давстай кофе байгаагүй бол бүсгүй түүнийг бараг алдахаа дөхсөн байв. Дараа нь тэр 2 гэрлэж аз жаргалтай он жилүүдийг өнгөрөөж байв. Нөхөртөө кофе хийж өгөх болгондоо давстай кофенд дуртай гэсэн болохоор нь бага зэрэг давс хийдэг байв.


40 жилийн дараа нөхөр нь өөд болохдоо түүнд захиа үлдээсэн байв. Захиандаа -Хайрт минь, намайг уучлаарай, бүхий л амьдралдаа худал хэлсэн үгийг минь. Чамд цорын ганц удаа худлаа хэлсэн тохиолдол минь давстай кофе байсан юм. Биднийг анх болзоход давс гэж хэлж байсныг минь санаж байна уу, үнэндээ бол би элсэн чихэр гэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд андуурчихсан. Тухайн үедээ эвгүй байсан учраас давстай кофег тэр чигт нь уучихсан. Тэр явдал бид хоёрын харьцааны эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Гэрлэлтийн он жилүүддээ би олон удаа чамд үнэнийг хэлэхийг бодож байсан ч чамд хэзээ ч худлаа хэлэхгүй гэж амласан учраас зориг минь хүрдэггүй байлаа. Би одоо үхэж байна, тийм учраас би юунаас ч айх шаардлагагүй болжээ, үнэнийг хэлэхэд би давстай кофенд дургүй, их сонин муухай амттай. Тэгсэн ч гэсэн би бүх л амьдралынхаа туршид давстай кофе уусан. Чамтай цуг байх нь миний амьдралын хамгийн том баяр баясгалан байлаа.Надад 2 дахь удаагаа дахин амьдрах боломж олддогсон бол чамайг мэдэж, чиний хажууд хамт байхыг л хүсэх болно, давстай кофе уусан ч хамаагүй.. Уншиж дууссаны дараа эхнэр нь захиагаа нортол уйлж билээ. Дараа нэгэн өдөр нэг хүн түүнээс давстай кофе ямар амттай байдаг вэ? гэж асуухад, маш амттай гэж хариулж билээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment