468x60 Ads

.


Үнэхээр агуу хайр юмаа

http://allpoetry.com/images/ext/Image/7/642.jpg Гоё өгүүллэг байна эх сурвалж www.zayaz.net


Ноён Мендельсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Мендельсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой юм байжээ. Мендельсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Мендельсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг хүсэхгүй байлаа.
Салахын алдад Менделсон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцаж эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ.
Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Мендельсон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүнрүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Мендельсоны урам нь хугарчээ. Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Мендельсон охиноос нэг асуулт асуув.
- Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү?
Бүсгүй “Мэдээж” гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй. Бүсгүй түүнээс “Харин та өөрөө итгэдэг үү?” гэж асуув.
Мендельсон огтхон ч тээнэгэлзэлгүй “Тэгэлгүй яахав!” гээд үргэлжлүүлэн “Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм. Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож. Түүнийг минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ” гэж гуйсан юм гэжээ.
Мендельсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүнрүү харцаа чиглүүлэв. Залуу бүсгүй Мендельсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа. Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ. Энэ түүх бол үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Мендельсоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм.

www.zayaz.net бүсгүйчүүдэд зориулсан сайт эх сурвалж

0 сэтгэгдэл:

Post a Comment