468x60 Ads

.


Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

Эмэгтэй хүмүүс бид нараас 1иймэрхүү юм хүсдэг 72насыг хараарай.... Бас гоё ч  юм уу? Өвгөөн эмгэн цайгаа чанаад ирлээ цайгаа хувааж ууя гээд л....


22 насандаа бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Царайлаг
- Аятайхан
- Мөнгөтэй
- Сайн сонсогч байж чаддаг

- Сэргэлэн авхаалжтай
- Гоё бие бялдартай
- Юмны чанарыг мэддэг
- Гэнэтийн гайхалтай бэлэг барьж чаддаг
- Романтик сэтгэлгээтэй, мэдрэмжтэй залууг



32 насандаа тэд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Аятайхан нүдэнд дулаахан
- Эмэгтэй хүнийг хүндэлж, халамжилдаг
- Хангалттай мөнгө хуримтлуулсан
- Ярихаасаа илүү сонсож чаддаг
- Наргианч, хөгжөөж, хөгжиж чаддаг
- Заавал хэлүүлэлгүйгээр гэр орны ажилд оролцдог
- Стиль имидж хөөцөлдөөд байдаггүй, намбалаг хувцасладаг
- Гэрийн буюу эхнэрийнхээ хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт ойн өдрийг мартдаггүй
- Багаар бодоход 7 хоногт 1 удаа секс хийдэг байх


42 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Царай зүс нэг их хараад байдаггүй, халзан биш л бол яахав гэж бодно.
- Анхаарал халамж тавьдаг байх
- Ажилдаа хамаг хүч анхаарлаа төвлөрүүлдэг, заримдаа оройн хоолондоо оройтож ирэхэд ч уурлаад байдаггүй
- Үг хүлээж авдаг байх ( Намайг ярьж байхад хүлээн зөвшөөрч байх)
- Наргиан ойлгодог
- Хүч чадалтай, формоо алдаагүй байх
- Нас, биендээ зохицуулж хувцасладаг байх
- Учраа мэддэг, төлөвлөгөөтэй амьдардаг байх
- Ой сайтай байх
- Амралтын өдөр болгоныг хоёр биөндээ зориулдаг байх


52 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Гадаад үзэмжиндээ санаа тавьдаг байх
- Бусдын дунд биеэ зөв боловсон авч явж чаддаг байх
- Мөнгө нэг их үрээд байдаггүй
- Эхнэрийнхээ үгийг анхааран сонсдог байх
- Нэг үгээ олон дахин давтдаггүй байх (үглээ биш)
- Амралтын өдөр орондоо хэвтээд байдаггүй байх
- Ариун цэврээ байнга сахидаг
- Анхаарал нь өөр юман дээр төвлөрч байсан ч гэсэн бусдын хийсэн зүйлд урам өгөх чадвартай байх
- Мартамхай биш байх
- Хааяа нэг амралтын өдрөөр хайрлаж энхрийлдэг байх


62 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Хүүхэд айлгачихаар аймаар биш байх
- Өөртөө анхаарал тавьж чаддаг байх
- Мөнгө үрдэггүй
- Зөрүүд биш байх
- Юу хийж байгаагаа ойлгодог
- Хөнгөн шингэн байх
- Зөв боловсон хувцасладаг (аятайхан)
- Аятайхан хөнгөхөн хооллодог
- Зөнөг биш байх
- Эхнэрээ халамжлахаа мартаагүй байх


72 насандаа эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?
- Өглөө босоод амьд байгаасай гэж
- Хүний гар битгий хараасай гэж

0 сэтгэгдэл:

Post a Comment