1.Ямагт чамайг харуулдан
Ярилцах юмсан гэж мөрөөднө.
Хорвоогийн нэг өдрийг өнгөрүүлж
Хонгор чамайгаа дурсан сууна.
Мянган одод гялалзавч
Миний л хайр түүнээс илүү гэрэлтэнэ
Мянган удаа хайртай гэж хэлэвч
Түүний л хайр үүрд бусдынх хэвээр үлдэнэ..
Өнө хайрын минь эзэн болсноо
Өөрөө чи мэдээгүй л яваа даа
Өчигдөр санаад
Өнөөдөр бодоод
Өдөр ирэх тусам
Өөрт чинь би хайртай гэдгээ мэдрэх юм даа
2.Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч
3.Итгэлийг чинь олж чадаагүй дээ би харамсаж байна
Итгэл төрүүлтэл хайрлаж чадаагүй дээ би харамсаж байна
Хайртай гэдэг үгийг цөөхөн хэлсэндээ харамсаж байна
Хажууд минь байхад тэвэрч аваагүй дээ би харамсаж байна
Юм болгонд харамсаж байна
Юу юунаас илүү би харамсаж байна
Яг одоо амьсгалж байгаа ч би амьд байгаагаа мэдрэхгүй байна
Зүрх сэтгэлгүй зүгээр нэг амьгүй бие алхаж байна
Түрүүлж уурласандаа, хожимдож ухаарсандаа харамсаж байна
Харамсаад харамсаад барахгүй нь
4.Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй чив чимээгүй хэвтээд л
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчаад өгчих хүн байхгүй
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла
5.Хайртай би чамдаа л хайртай
Надаас бусадтай чи зугаацаж
Нулимсан далайд сэтгэл минь живж
Харц минь чиний өлмийд сөхөрч
Хажуугаар тоолгүй чи минь өнгөрдөг ч
Хайртай би чамдаа л хайртай
6.Чамайг хайрлах хайр минь ханахгүй байна
Холоос хараад байлгүй хажууд чинь баймаар байна би
Чамайг хэн нэгэнд алдахаас айж байна би
Хамтдаа байж энхрийлхийгхүсэж байна би
Эх сурвалж
Хайрын шүлэг
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
1 сэтгэгдэл:
denduu gggg yumaa
Post a Comment