468x60 Ads

.


Хэрхэн баяжих вэ?

Дэлхийд баян болж чадсан хүмүүс хэрхэн баяжих талаар хэлж байна
Жорж Клейсон:
-Хэрвээ арван мөнгө олбол есийг нь зарлагад. Сэтгэл хангалуун байж чадахын тулд байнга авах зүйлээ төлөвлө. Төлөвлөснөөс давуулахгүй байхыг хичээж, арваас арав биш ес, түүнээс бага гэж бод.

Та цалингаа аваад аравны нэгийг нь заавал нь цааш хийж бай. Энэ мөнгийг аваагүй гээд л бодчих. Та бодоод үз дээ. Хэрвээ сард 200 ам.долларын цалин авдаг бол 180-ыг нь хэрэгцээндээ зарцуул. Сард 20 ам.долларыг хэмнээд байвал жилд 240 ам.доллар болно. Баяр хүргэе. Та саятан болох анхны алхмаа хийлээ.

Брайн Трейси:
-Өөртөө чухал гэж бодоод худалдан авахаар зэхэж байгаа зүйлээ долоо хоног болбол сараар хойшлуул. Бодох хугацаа урт байх тусам гаргах шийдвэр оновчтой байх болно. Мөн цаг хожно. Өөрөөр хэлбэл, худалдан авахаасаа өмнө маш сайн бодож, байж болох хувилбар бүрийг тооц. Ялангуяа худалдан авалтад та их хэмжээний мөнгө зарцуулах гэж байгаа бол. Та машин худалдан авахаар гарлаа гэж бодъё. Захын автосалон руу ороод өөртөө сайхан харагдсаныг л авах гэж яарах хэрэггүй. Автомашины зах, бусад худалдааны төвүүдээр яв. Интернэтээр хай. Магадгүй, удахгүй баяр наадам тохиож хямдрал зарлах гэж байгаа бол тэвчээртэй хүлээ. 5-10 хувийн хямдрал зарлах байсан ч бага гэж бүү гол.

Адам Жексон:
-Та мөнгөний төлөө биш мөнгө таны төлөө "ажиллаж" байх ёстой. Мэдээж, хүн бүх л амьдралынхаа туршид мөнгө л олох гэж хөдөлмөрлөдөг. Гэхдээ өвөөгийнхөө энэ үзэл суртлаас салах цаг болжээ. Таны хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгө зүгээр л орон доогуур хэвтэж байх ёстой гэж үү. Тэр таны төлөө хөдөлмөрлөх ёстой. Өөрийнхөө төлөө мөнгөө хөдөлгөх хамгийн амархан арга бол түүнийг банкинд хадгалах. Хэдийгээр жилийн хүү тийм өндөр биш ч танд хөөрхөн орлого болно. Хувьцаа, үнэт цаас болгох гэх мэт мөнгийг хөдөлгөх олон арга бий.

Роберт Кийосаки:
-Санхүүгийн технологи, дэлхийн зах зээл байнга өөрчлөгдөж байдаг. Хэрвээ та санхүүгийн энэ бүх өөрчлөлтийг тун хурдан мэдэрч, хүлээж аваад ашиглаж чадвал богино хугацаанд баяжих боломжтой. Хэрвээ та зах зээлийг мэдэрч байхыг хүсвэл мэдээлэлд байнга ойрхон бай. Хэзээ ч бүү хоцор. Дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлтэй холбоотой веб хуудас, сонин сэтгүүлийг залхууралгүй уншиж байгаарай. Танд санал болгож байгаа шинэ бүхнийг анхааралтай уншиж судал. Үргэлж санхүүгийн давлагаанд хамт хөвж байгаарай. Амжилт олно гэдэгтээ итгэ.

/Монголчуудын амьдрал/

0 сэтгэгдэл:

Post a Comment