468x60 Ads

.


Бурхан таны сэтгэлд

Эрт урьд цагт бурхан бүх л хүний хүслийг биелүүлдэг байжээ. Гэтэл хүний хүсэл гэдэг дуусашгүй тул бурхан их ядарч гэнэ.
Тэгээд бурхан маань хүмүүсээс нуугдахаар болжээ. Гэвч ямар ч газар нуугдсан хүмүүс түүнийг олж очоод байж гэнэ. Бурхан аргаа бараад нэгэн настай мэргэн хүнээс би хаана нуугдвал дээр вэ гэж асуухад настан: Та хүний дотор нь ороод нуугдчих. Хүн хэзээ дотогшоогоо таныг хайгаад олохгүй гэж хэлжээ. Ингээд л бурхан бүх хүний дотор ороод нуугдаж гэнэ. Харин хүмүүс түүнийг дотроо агуулсан хэрнээ бурханыг гаднаас хайгаад байж гэнэ. Гэвч одоог хүртэл хүмүүс дотроо байгаа бурханаа олоогүй л яваа юм гэдэг.

1 сэтгэгдэл:

Azaa_nn at: February 5, 2011 at 4:15 AM said...

Dajgui YUmaa. taalagdaj bn. neeree l tiim shuu,

Post a Comment