468x60 Ads

.


Зовлон(өгүүллэг)

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhfEXDWJWGRUm4ODABnQttST4O9h75GfQCraIob5e_BJJFnq994opf4d3mhlCwn0m4Mqwkx5zXMMPE75hP7M_OoHgsTw9qsVWQLrdzRUM53tN4EYsd9NFMert5Ge-5YWJoDmtG02TAMi_Cj/s200/shiljilt+oguulleg.jpg 
Нэгэн эмэгтэй ганц хүүгээ алдаж уй гашууд автан байснаа бурхан багшаас гуйхаар очжээ. Хүүгээ аваад очсон эмэгтэй "Бурхан багш минь, та хүний хүслийг биелүүлдэг учир танаас би нэгэн зүйл гуйхаар ирлээ. Та газар дээрх ганц хүүг минь амилуулж зовсон намайг зовлонгоос минь ангижруулж өгөөч" гэж гуйжээ.
Гэтэл бурхан багш "Болно оо. Гэхдээ нэг болзолтой. Чи ерөөсөө зовлон үзээгүй айлаас 10 ширхэг будаа олоод ир" гэжээ. 

Эмэгтэй ч дуртайяа зөвшөөрч тосгоныхоо айлаар хэсч эхэлжээ. Гэтэл айл болгон тодорхой хугацаанд их бага ямар нэг хэмжээгээр зовлон амссан байж гэнэ. Ингээд будаа олж чадаагүй ядарсан эмэгтэй бурхан багшаас очиж хүүгээ аван нутаглуулахдаа "Би ямар азгүй хүн бэ, аравхан будаа олж чадахгүй. Зовлон үзээгүй айл таардаггүй азгүй хүн юм" гээд шаналж суухдаа энэ орчлонд зөвхөн тэр ганцаараа зовсон хүн биш, хүн бүр өөр өөрийн зовлонтой гэдгийг ойлгожээ.
Хэрэв бурхан түүнд шууд л "Хүн бүхэн өөрийн гэсэн зовлонтой шүү дээ, та ганцаараа л зовж яваа нь биш. Энэ бол мах цусанд төрсөн хүний хувь тавилан учраас боломжгүй" гэж хэлсэн бол эмэгтэй насан туршдаа бурханд гомдон явах байсан даа.

0 сэтгэгдэл:

Post a Comment