Дэлхий рvv явахаар дугаарлан зогсох олон хvvхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:
- Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
- Намайг одоо дэлхий рvv явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
- Чи санаа зоволтгvй. Би бvх сахиусан тэнгэрvvдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хvлээж байх ба єдєр болгон чамд сайхан дуу дуулж єгнє. Энэ маягаар чи тvvний хайрыг мэдэрч аз жаргалаар дvvрэн амьдрал, єдєр хоногуудыг тэнд єнгєрєєх болно.
- Аа тэгвэл, хvмvvс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чинь яаж ойлгох юм бэ?
- Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертєнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг чамд зааж єгнє.
- Гэвч дэлхий дээр маш олон муу хvмvvс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
- Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын тєлєє єєрийгєє ч зориулахад бэлэн байж чамайг ертєнц дээрх бvх муу зvйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гvм болж, тэр хvvгийн ээлж ч болсон байлаа.
Нэгэнт явах Цаг ирснийг ухаарсан хvv эцсийн асуултаа асуусан нь:
- Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд
Бурхан:
- Хvv минь, тvvний нэр тийм ч чухал биш, харин чи тvvнийг "ээжээ" гэж дуудаж болно гэжээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment