Хүний биенд байгаа олон булчирхайнууд нь шүүрэл ялгаруулдаг. Тэр тусмаа суганд байдаг апокрины булчирхай нь илүү их эвгүй үнэртэй шүүрэл ялгаруулдаг. Үүнийг хулмас гэдэг. Энэ булчирхай нь хүн бүхэнд байдаг боловч булчирхайн шүүрэл их багаас хамаарч хулмастай байх эсэх хамаардаг.
Их шүүрэлтэй хүн хулмастай байдаг. Иймд өглөө, оройд хүйтэн усаар сугаа угааж зөөлөн цэвэр алчуураар дарж хатаана. Учир нь хүйтэн ус үнэр гаргач булчирхайн шүүрлийг багасгадаг.
Харин үнэртэй ус элдэв тос сугандаа түрхвэл апокрины булчирхай улам цочирч хулмас ихэсдэг. Иймээс хулмас үнэртэх эсэх нь таны эрүүл ахуйн шаардлагаас хамаарна.
1 сэтгэгдэл:
oilgoloo.
Post a Comment