468x60 Ads

.


Justin Bieber амьдралын түүх

Justin+Bieber+FAN+HEART+THROB.jpg
Justin Bieber-ийн намтараас бид нэг зүйлийг суралцах хэрэгтэй...энэ бол өөрийнхөө видеог Youtube-д тавих. Яагаад гэвэл таныг төсөөлөө ч үгүй байхад хэн нэгэн таны авъяасыг “тохиолдол”-оор нээж магадгүй учраас. Баярлалаа Youtube, Жастинийг яг л ингэж санамсаргүй байдлаар нээж илрүүлсэн юм. Дор өгүүлэх түүний намтараас дуучны талаар илүү мэдэж аваарай.


Justin Bieber-Бага нас
Justin Drew Bieber 1994 оны 3-р сарын 1-нд Канадын Онтарио дахь Стратфорд хотод төржээ. Downie Central Public School, Avon Public School-д суралцсан. Эцэг эх нь түүнийг мэндлэх үед их залуу байжээ. Ээж Pattie Mallette нь дөнгөж 18 настай байсан ба Жастинийг ганцаараа өсгөсөн байна. Аавыг нь Jeremy Bieber гэдэг. Жастин дөнгөж 2 настайгаасаа эхлэн төгөлдөр хуур, бөмбөр, бүрээ, гитар зэрэг хөгжмийн зэмсэгүүдээр оролдож эхэлжээ. Мөн тэр маш сайн бүжиглэдэг байсан ба спортын төрлөөс хоккей, сагсан бөмбөг, skateboard-р хичээллэх тун дуртай байв. Тэрбээр 12 настай байхдаа дууны уралдаанд Ne-Yo-гийн “So sick”дууг дуулан 2-р байрт шалгарсан. Ээж нь Жастины бүх видеог бичиж аваад YouTube-д тавьдаг байжээ. Тэрхүү бичлэгүүдийг олон хүн үзсэн бөгөөд тэдэнд ихэд таалагдсан байна. Эдгээр бичлэгүүд Жастины амьдралыг орвонгоор нь өөрчлөх юм гэж хэн тэр үед мэдэх билээ?

Жастины нэр хүндийн эхлэл
Одоо харин бүгдээрээ түүнийг хэрхэн нээж илрүүлсэн тухай сонирхъё. Нэгэн өдөр So So Def-ийн маркетингийн хуучин гүйцэтгэх захирал Scooter Braun янз бүрийн вэб сайтуудаар аялж бусдаас өөр хэв маягтай дуучин хайж хайж байхдаа санамсаргүйгээр Жастины бичлэгүүдийн нэгийг олж үзжээ. Тэр түүний дуулах ур чадварыг сонсоод түүний хайж буй “бусдаас өөр” дуучин нь мөн гэдэгт эргэлзэгүй гэдэг. Тэрбээр Жастиний гэрийн хаягийг олж, гэр бүлийнхэнтэй нь холбогдсон ба өөрөө менежер нь болж, Жастиныг Атлантад авчрахыг хүсэв. Жастин тэр үед дөнгөж 13 настай байлаа. Эцэг эхийнхээ зөвшөөрсний дагуу Жастин Атланта-руу явж алдартай дуу зохиогч Usher-ийн “U got it bad” хэмээх том хэмжээний тоглолт хийжээ. Тэр энэхүү тоглолтоо Usher-т зориулсан юм. Дараа нь Жастин Raymond Braun Media Group хэмээх Usher болон Braun-ы хамтран зэмшдэг дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулсан байна. Жастин Тимберлейк мөн Жастин Бийбэртэй гэрээ байгуулахыг хүссэн ч энд Usher ялсан билээ. 2008 онд Usher Island Records-нхонтой түүнийг гэрээ байгуулахад тусласнаар Жастин болон түүний ээжид эргэж буцах сонголт үлдсэнгүй. 

Зарим томоохон амжилтууд
Жастины хамгийн анхны том хэмжээний дуу бол “Нэг удаа”. Энэ дуу маш хурдан хит болж эхний 7 хоногтоо Канадын 100 hot дууны 12-т бичигджээ. 2009 оны сүүлээр энэ дуу Billboard-ийн 17-р байранд бичигдэн тун удалгүй дэлхийд алдартай болжээ. Одоо Жастин Бийбэрийг Канад, АНУ төдийгүй дэлхий даяар таньдаг болсон. 2009 оны 11 сард Жастины 3 single дуу, анхны цомог “Миний ертөнц” нь олонд хүртээл болсон юм. Эдгээр 3 дуу нь ‘Love Me’, ‘Favorite Girl’,‘One Less Lonely Girl’ бөгөөд богино хугацаанд дэлхийн хитээр тодров. Жастин өөрөө ч дэлхийн сая сая охидын шүтээн болсон билээ.
2010 оны 7 сарын 23-наас Жастин 'My World and My World 2.0' цомгоо сурталчлах дэлхийг тойрон аялах тоглолтоо эхэлсэн байна. 2010 оны 7 дугаар сард Жастиний ‘Baby’ дуу Lady Gaga-гийн ‘Bad romance’ дууг даван гарч бүх цаг үеийн туршид хамгийн их үзэгдсэн видео клипээр шалгарсан юм.

Эх сурвалж

justin-bieber-3-justin-bieber-9302463-474-353_77220071_100152492.jpg justinbieber_rockinneeds.jpg justin-bieber-vanity-fair--rockinneeds.jpg

1 сэтгэгдэл:

Erka Girl at: February 24, 2011 at 5:13 AM said...

justin bieber i love you

Post a Comment