Он жил улиравч сэтгэл минь хувирахгүй
Ондоо нэгнийг хайрлаж зүрх минь урвахгүй
Орчлонд зөвхөн чи минь сайхан болохоор
өөр нэгэнд нүд минь хууртахгүй
Орь залуу насныхаа цохилтыг дуустал чамаас би хагацахгүй
* * * * *
чи минь наддаа сайхан болохоор
чимээгүй ирсэн жаргал минь болохоор
чимэг гоёлгүй дурлал минь болохоор
чамайг би хайрладаг юм
* * * * * *
Чамайг би алдмааргүй байна
Хэн нэгэнтэй хуваалцмааргүй байна
Чангаас чанга гараас чинь атгачихаад
Хаашаа ч явуулалгүй хажуудаа байлгамаар байна
* * * * *
Хэзээ ирэхийг чинь мэдэхгүй ч чамайг би хүлээсээр
Хайр дурлалаасаа урвасан өөрийгөө би зүхсээр
Хажууд минь суугаад намайг тэврэхийг чинь хүссээр
Хоног өдрийг тоолон байж чамайг би харуулдсаар
* * * * *
Хайр чи надад хамаагүй эрт ирсэн ч
Хайрлаж дассан хүнд минь хожуу учран иржээ
* * * * *
Чамтай уулзах мөчөө хуруу даран хүлээж
Чамайг харах үеэ сэтгэл догдлон харуулдаж
Чиний сэтгэлийн үгийг зүрхэндээ хүлээж
Чамд л хайртай гэдгээ хэлэхсэн гэж яарч байна
Хайрын 4 мөрт цуврал 6
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment