10 см хумс
Сэрээ шиг урт хумс ямар хэрэгтэйг тэр ер ойлгодоггүй. тэгээд ч ямар нэг зүйл хийхэд ихээхэн тээр болдог баймаар санагддаг байна. Тэд биднийг хумсаа хугалчихаад багтарч үхэх дөхөж уурлан бухимдахыг хараад дооглоцгоодог.
Yнэхээр ч эрчүүд урт хумсны ач тусыг мэддэггүйгээр барам тэд үүнийг огт сонирхдоггүй байна. Харин чи урт хумс ямар хэрэгтэйг мэдэх үү? Мэдээж гарыг сайхан харагдуулах нь түүний үндсэн үүрэг мөнөөс мөн.Хөмсөг зулгаах
Нийт залуу хүмүүсийн 68% нь хөмсөг зулгаах явцыг аймшигтай зүйл гэж үздэг байна. Тэд хэрхэн бүсгүйчүүд ийм аймшигтай өвдөлтийг мэдэрч энэ бүгдийг гүйцэтгэдэг болохыг ер ойлгодоггүйгээс гадна санаанд нь ч багтдаггүй байна. Магадгүй энэ бүхэн эрчүүдийн өвдөлтийг мэдрэх мэдрэмж их байдаг болон тэдний янгууч зантай холбоотой байж болох юм. “ Нэг удаа би чимхүүр авч хөмсөгөө зулгаах гэж үзсэн. Нүдэнд дэндүү ойр бас нимгэн арьстай газар их эвгүй байсан төдийгүй аймшигтай өвдөлт би мэдэрсэн. Харин одоо хөмсөгөө зулгааж байгаа хүнийг харж ч чаддаггүй “ 18 настай залуу ярьж байна.

Ёроолгүй цүнх
Эмэгтэйчүүдийн хамгийн бяцхан цүнхэнд ч гар утас, түлхүүр, кошелок, уруулын будаг, толь, сэтгүүл, хайртай хөвгүүнийх нь зураг, нөөц трико агуулагдаж байдаг. Тэд энэ их юмаа уул өөд өгсөхдөө ч төдийгүй өчнөөн олон давхар луу алхаж гарахдаа ч авч гарахдаа түүртдэггүй нь сонин.

Яагаад бид сормуусаа будахдаа амаа ангайдаг вэ?
Энэ асуултын хариу нийт залуу хүмүүсийн 78%-д нь нууц хэвээр үлдсэн байна. Харин 22% нь энэ нь тааламжтай эвтэй байдгаас л тэр байх гэж харилжээ. Гэвч үнэн хэрэгтээ амаа ангайснаар арьс татагдаж нүд өргөн том болдог байна.

Бидний чемоданы хэмжээ
Ердөө гуравхан хоног агаарт гарч амралтанд явахад эрчүүдэд ердөө ганц үүргэвч л хангалттай байдаг бол охид бидэнд энэ хангалтгүй. Эмэгтэйчүүд бид бүгдийг авч явж байж санаа амардаг улс билээ. Иймээс ч бидний чемоданд гуталандаа тааруулж цүнх, цүнхэндээ тааруулж куртка, курткандаа тааруулж малгай, харин малгайны оронд бас нарны халхавч ч хэрэг болж болох гээд шаардлагатай гэж үзсэн бүхэн байдаг. Yүнээс гадна маргааш, нөгөөдөр ямар цаг агаартай байх гээд бүгдийг мэдэж төлөвлөж ёстой болдог бөгөөд энэ бүхэнд тааруулж мөн л хувцас сонгох хэрэгцээтэй болдог. Харин энэ үйлдлийг маань эрчүүд хэзээ ч ойлгодоггүй.

Yргэлж өөрийн гадаад дүр төрхөнд сэтгэл дундуур байдаг
Нийт залуу хүмүүсийн 63 % нь үүнийг ойлгодоггүй бөгөөд тэднийг маш их бухимдуулдаг байна. “ Миний танил нэг охин үргэлж өөрийнхөө биеийг гоочилдог байсан. Yнэндээ тэр дажгүй биетэй охин байсан. Эхэндээ надад түүнд урам зориг өгөх гэж түүнд тийм биш гэж хэлж тайвшруулахыг оролддог байсан ч тэр миний үгийг үг ч гэж сонсоогүй төдийгүй даажигнаж байна гэж уйлж ч байсан. Энэ бүхний эцэст би бараг түүний муухай биетэй нь эвлэрсэн шүү” 17 настай Мөнгөнөө

15 градусын хүйтэнд шилэн трико өмсдөг
Жавар тачигнасан өвлийн хүйтэн хаврын хавсарганаар нимгэн трикотой яваа бүсгүйг хараад эрчүүд өмнөөс нь даардаг. үнэндээ тэд бидний өмнөөс даараад зогсохгүй яаж ингэж ид хүйтэнд ганц нимгэн трико богино банзалаар гангараад яваад байж чадаж байгаад гайхдаг.

Өвөрмөц сэтгэхүй
Эрчүүд асуудлаас тун хялбархан мултарч чаддаг. Учир нь тэд асуудлыг гуйвуулж тоглоом шоглоом болгон өнгөрөөж чаддаг. Харин бид ингэдэггүй. Бид сэтгэл хөдлөлөө гаргаж бодол санаагаа шууд илэрхийлдэг. Энэ нь эрчүүдэд сонин жигтэй санагддаг байна. Мөн бүсгүйчүүд хэдий сэтгэлийнхээ хөдөлгөөнд автамтгай юм шиг боловч үнэн хэрэг дээрээ хөвгүүдээс ч илүү хаттай бас тэвчээртэй байж чаддаг нь тэднийг бүр төөрөлдүүлчихдэг байна.

Өсгий
Бүсгүйчүүд эрчүүдээс ялгарах сонгодог ялгаа бол яалт ч үгүй өсгий мөн. Бид жилийн ямар ч улиралд өндөр өсгийнөөс татгалзах нь ховор. Харин газраас хэт тасарсан ийм өндөр өсгий чухам ямар ач холбогдолтойг хөвгүүд хэзээ ч ойлгодоггүй. Тэдний хувьд гадсан өсгийтэй гутал дээр явах нь хадаасан дээр гишгэж байгаатай ижил санагддаг байна.

Бялуу, чихэр, шоколад зэрэг нь бидэнд сэтгэл санаагаа засч өөдрөг цовоо сэргэлэн байхад тусладаг. Гэвч жин нэмэгдүүлэх түүний муу нөлөөг мартаж болохгүй. Бид дуртай, хайртай зүйлээсээ тийм ч амархан хагацчих хүйтэн сэтгэлтэй улс биш тул сэмхэн хааяа ч болов амттан идэхээс буцдаггүй. Харин хөвгүүд хэтэрхий их амттанд дурлах нь тэнэг хэрэг гэж үздэг бөгөөд амттанд хорхойтой найз охиноо хэн болохыг нь ч мартахад хүрдэг байна. Гэвч тэд амттаны тусламжтайгаар хэн нэгэнд тал засаж бас хэн нэгний анхаарлыг татах боломжтой гэж үздэг тул дотроо багагүй сайшаадаг байна.
1 сэтгэгдэл:
taarch bna gehdee yagaad amttand hovguud durgui gj
Post a Comment