468x60 Ads

.


Сараана (дахиад бас хайрын тухай хөөрхөн өгүүллэг)


Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихэсч байлаа. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрсөнгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа.

Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарнаУрьдынх шигээ тавиуруудын дундуур алхалж  байтал энэхүү түүхийн эхлэлийг тавьсан номыг олж харсан юм.
 
Сонгосон номоо уншихаар нэг мухарт суулаа. Унших тусам улам автаж алсын алсад тасран одно. Номонд гарч буй үйл явдлаас гадна миний анхаарлыг өөр нэгэн зүйл маш их татнаТэрхүү номыг надаас өмнө уншсан хүн өөрийн сэтгэлийн үгээ маш их уран уянгаар илэрхийлсэн байв. Номын талаар өөрийн санаа бодлоо илэрхийлж, мөн зарим зүйлийг нэмсэн нь миний сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Тэр битгий хэл би номыг биш дээрх тэмдэглэлийг шимтэн уншиж байлаа. Хийсэн тайлбар хүнд ойлгуулах гэсэн санаа нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөж чадсан.  

Тиймээ би тэр тэмдэглэлийг бичсэн хүнтэй танилцахаар шийдлээ. Ийм сайхан бичсэн ийм бодолтой хүнтэй заавал танилцах хэрэгтэй гэж бодлоо. Гарахдаа номын санчаас энэ номыг өмнө нь хэн уншиж байсанг асуусанд түүний нэрийг Хонгор гэдгийг хэлэв. Түүний  хаяг, утасны дугаарыг асуусанд хувь хүний талаар илүү мэдээлэл өгч чадахгүй гэлээ. Ингээд би тэрэнд захидал бичлээ. “Сайн байна уу Хонгороо. Энэ захиаг чухам яаж эхэлж, юу бичихээ би мэдэхгүй байна. Гэхдээ намайг Саруул гэдэг.  

Таны хаягийг нийтийн номын сангаас нууцаар авчихсан юм. Учир нь би тэнд байсан нэг номыг уншиж байхдаа  өмнө нь таны уншиж байхдаа бичиж үлдээсэн тэмдэглэлийг уншсан юм.   Таны бичсэн тэмдэглэлүүд надад маш их таалагдсан учраас би танд захидал бичиж үлдээхээс өөр зам надад байсангүй. Хэрэв та  миний найз болохыг зөвшөөрвөл би үнэхээр их баярлана. Хүндэтгэсэн... гээд дугтуйн дээр нь түүний хаягийг бичээд явуулчихав.  

Хэдэн долоо хоногийн турш түүнээс захиа хүлээнгээ шуудангаа шалгаж суух завгүй л ажилаа хийв. Нэг өдөр хүсэн хүлээсэн захидал минь ирж би гэдэг хүн гайхах баярлах зэрэгцэн дугтуйг сандран нээж захиаг уншиж эхлэв. ”Сайн байна уу Саруулаа Миний талаар ийм сайхнаар бодсонд тань маш их баярлалаа. Ийм найрсаг сайхан хандаж байгаад бүрч их баярлалаа... түр баяртай...

Богинохон захидал байлаа. Тиймээ хэдийгээр маш богино байсан ч би үүнийг л хүлээж байсан юм. Тэр богино захиаг хичнээн ч удаа уншсан юм бүү мэд. Ингээд бид хоёр найзууд боллоо.  

Номон дээр бичсэн энгийн нэг тэмдэглэл яв явсаар ийм сайхан учрал болсныг би гайхан шагшихын зэрэгцээ аз жаргалаар бялхаж байв. Өдөр хоног өнгөрөх тусам Хонгороо бид хоёр бие биенээ сайн таньж улам дотносож, улам их захидал бичиж байлаа. Цаг хугацаа өнгөрч уулзах хусэл минь дэврэнэ. Би сүүлийн захиандаа сэтгэлээ түүнд нээхээр уулзах хүсэлтэйгээ бичихээр шийдэв. Сайн байна уу Хонгороо. Чи бид хоёр олон сарын турш захидлаар харилцлаа. Миний хувьд энгийн найзаар эхэлсэн үерхэл маань хайр сэтгэл болон цэцэглэлээ. Би чамд хайртай... Чиний бодол, бичсэн зүйл, мөрөөдөл энэ бүгдэд би хайртай. Би чамтай уулзахыг юу юунаас илүү хүсч байна. Хэрэв надтай учрахыг хүсвэл хоёр хоногийн дараа галт тэрэгний буудал дээр энгэртээ цагаан сараана цэцэг зүүгээд ирээрэй. Уулзталаа баяртай”
 

Энэ захиагаа яаралтай шуудангаар явууллаа. Галт тэргэн дотор явж байхдаа Хонгороогийн ирэх ирэхгүйг, цариалаг эмэгтэй болов уу үгүй юу гэж бодож байтал буух буудал дээр  аль хэдийнээ иржээ. Цонхоор гадагш харсан боловч цагаан сараана цэцэг зүүсэн эмэгтэй харагдахгүй байлааГалт тэрэгнээс буухад амьдралдаа хэзээ ч харж байгаагүй  тийм хөөрхөн бүсгүй миний өөдөөс харан зогсож байлаа. Бараг л  зүрх зогсох шахлаа. Тэр сайхан нүдний харцанд автахгүй байхын аргагүй.   Гэнэт цагаан сараана цэцэгийг саналаа.  

Энгэр рүү нь харвал ямарч цэцэг байсангүй... Үзэсгэлэнт эмэгтэй надруу харж инээмсэглээд” Таныг хүсвэл хоёулаа тэр кафед суугаад цай ууж, танилцаж болно шүү” гэв. Түүний заасан кафе руу хартал үүдэнд нь энгэртээ цагаан сараана цэцэг зүүсэн нэгэн охин зогсож байх нь тэр. Урт пальто, үс нь арзайсан, хамаг хувцас нь хайш яйш болсон тэр бүсгүйн энгэр дэх цагаан сараанд хамаг анхаарал минь төвлөрлөө. Тиймээс энэ олон сарын турш санаж, мөрөөдөж дурласан хайрт Хонгороо минь энэ бүсгүй байх нь. Би өөрөө өөртөө ч итгүүлж чадахгүй байлаа. Учир нь би ийм эмэгтэй байна гэж огтхон ч төсөөлөөгүй юм.  

Нэг талд хэзээ ч дахин учрахааргүй тийм сайхан эмэгтэй намайг за гэхийг хүлээж байхад нөгөө талд хэдийнэ зүрх сэтгэлд нь татагдан дурласан хайрт Хонгороо... ухаан бодол минь яагаад ингэж самууран байгааг бодоод өөрийгөө гайхлаа. Учир нь би Хонгороод дурласан шүү дээ. Тэгээд үзэсгэлэнт эмэгтэйд хандан мөрөөдөж дурласан бүсгүй минь намайг хүлээж байна. Уучлаарай би тантай хамт явж чадахгүй нь” гээд Хонгороогийн зүг алхав. Дэргэд нь очоод мөрөнд нь зөөлөн хүрч Хонгороо гэлээ. Бүсгүй бага зэрэг цочсон байдлаар эргэж хараад Би Хонгороо  бишээ

 Та намайг өөр хүнтэй андуурсан бололтой” гэх нь тэр. Тэгвэл таны энгэр дэх цагаан араана цэцэг ямар учиртай юм бэ” Аа энэ үү, сая таны ярилцаж байсан эмэгтэй надад өгсөн юм”  тэгээд таныг ирвэл цай уухаар кафед хүлээж байгааг хэлээрэй гэсэн юм” гэлээ. Саруулийн  мөрөөдлийн бүсгүй тэр үзэсгэлэнт эмэгтэй  мөн байжэ. Тэрээр гадаад дүрд авталгүйгээр анхны бодлоо дагаж явсан учраас Хонгороогийн сэтгэлийг дахин эзэмдэж  чаджээ. Тэднийг аз жаргалтай сайхан амьдрал хүлээж байлаа. Итгэл мөрөөдөлдөө үнэнч яваарай. Хэрэв та хэн нэгний сэтгэлд дурласан бол хэзээ ч алдахгүй. Тэр бол таны зөв сонголт.

0 сэтгэгдэл:

Post a Comment