468x60 Ads

.


Секс хийх тохиромжгүй газар

 Мэдээж цаг агаарын ямар ч нөхцөлд, хаана ч гайхалтай секс хийж болно. Гэвч хамгийн тохиромжтой газрууд ч заримдаа тухгүй, таагүй байж болдог. Судалгаагаар хамгийн олон хосын санал нэгтэй баталсан секс хийх  хамгийн тохиромжгүй газруудыг ийн нэрлэж байна.


Машин:  Хүмүүс дөрвөн шалтгаанаар машин дотор секс хийдэг  аж. 1. Тэд аав ээжийнхээ хажууд хийж чадахгүй учираас;  2. Хэн нэгнийг хуурах үедээ ; 3. Биеэ үнэлэгчтэй байх үедээ; 4. Орон гэргүй бол. Машинд секс хийнэ гэдэг тйим ч сайхан санаа биш. Хэрэв Hummer  л биш бол тав тухгүй өчүүхэн зайд та хоёр таашаал авч чадахгүй. Хажуугаар өнгөрсөн хүмүүс та хоёрыг харж өөдгүй амьтад гэж бодохыг эс тооцсон ч машин дотор тэсэхийн аргагүй халуун байна. Яах ч аргагүй үед бол яая гэхэв.

Нисэх онгоцны  нойлын өрөө: Хүмүүс агаарын хөлөг дотор хэн нэгэн үл таних хүнтэй гайхалтай секс хийсэн тухай ярих дуртай байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энд машин доторхоос  ч  бага зай байдгаас  гадна бусад хүмүүс таныг давсаг султай гэхээс илүү юу хийж байгааг чинь таамаглах болно. Түүнээс гадна та бүх зорчигчдод мэдэгдэхийг хүсээгүй л бол дуу алдан хашгирч чадахгүй. Түүнчлэн ийм нойлын өрөө тэсэхийн аргагүй аймаар үнэртэй тул та секс л хийгээгүй бол тэнд удаан байж тэвчихгүй.

Хичээлийн танхим: 
Хоёр дахь гэр болсон хичээлийн танхим аюулгүй бас найдвартай санагдаж магад.  Хэн тэдэнд саад болох билээ. Тэнд байж болох насанд хүрсэн ганц хүн нь багш. Маш олон порно киноны үйл явдал эндээс эхэлдэг нь тохиолдлын хэрэг биш. Гэвч та бяцхан охины өдөржин суудаг ширээн дээр секс хиймээр байна гэж үү?

Гал тогоо: Хооллоо хийж иддэг  тэр хэсэг яагаад сексийн талбар болж байдгийг  хэлэхэд хэцүү. Аяга таваг, ширээ сандал дур хүслийг төрүүлдэг гэж үү ? Секс хийж байсан ширээны ард суухад хоол идмээр санагдахгүй нь мэдээж. 
Аав ээжийн ор:  Тав тухтай байдлыг март.  Тэдний орон дотор та хоёр секс хийх нь гэмт хэрэг л гэсэн үг. Түүнээс гадна бусдын ор дэрнээс зөвхөн тэдний үнэр үнэртдэг гэдгийг сан. Энэ нь тийм ч таатай мэдрэмж биш. Зөвхөн айдсыг л нэмэгдүүлнэ.

Секс хийхэд хамгийн тохиромжтой газар:
Хэний ч мэдэхгүй, очиж үзээгүй газар бол та хоёрын хувьд секс хийхэд хамгийн тохиромжтой газар.  Та хоёрт саад болох хэн ч байхгүй.  Нэг нэгнийгээ нээж, өөрийг чинь гайхашруулах зүйл түүнд олон бий гэдгийг мэдэх боломж гарна. Зөвхөн өөрийн гайхалтай секс төсөөллөө хэрэгжүүлэх зоригтой байх хэрэгтэй.

1 сэтгэгдэл:

Huslen0777 at: May 1, 2011 at 11:20 AM said...

shal hudal bna

Post a Comment