468x60 Ads

.


Валентинаар ямар бэлэг өгөхөө мэдэхгүй бол наашаа

http://stat.gogo.mn/news/2009/2/13/love_heart-middle.jpg 
Валентин боллоо хосууд маань ямар бэлэг өгөхөө мэдэхгүй бол наашаа
 
Гар хийцийн бэлэг
Валентиний бэлгээ єєрийн гараар бvтээ. Чин сэтгэлээ зориулсан гэдгийг тань илтгэх хамгийн сайхан бэлэг байх болно. Дээр нь єєрийн зохиосон шvлгээ бичсэн байвал бvр ч vнэтэй. Vзэг цаасаа яг одоо шvvрээрэй.
 
Овжин бэлэг

Жижигхэн, гоёмсог хуудсан дээр Валентиний баяраар хайртаасаа хvлээж байгаа хvслээ бичээрэй. Vнсэлт, vзвэр, халуун ванн гээд юу ч байж болно. Харин одоо бичсэн “тушаалаа” хайртдаа єгєєд хvслээ биелvvл.

Єргємжлєл

Нэг их зардал гаргахгvйгээр шийдвэрлэх боломжтой. Хайртай хvн чинь таныг чухам юугаараа татсаныг тодотгосон бас талархсан баярын бичиг єгєхєд яагаад болохгvй гэж. Жишээ нь, “Хамгийн гайхалтай vнсэлтийн тєлєє, хамгийн халамжтай сайхан сэтгэлт залууд” гэдэг ч юм уу. Хамгийн гол нь та хайртынхаа бусдаас ялгардаг чанаруудыг бичих ёстой шvv.

Дурсамжийн бэлэг

Гэрэл зургийн цомог худалдан аваад “Санаж байна уу. Тэр vед…” гэсэн vгсээр эхэлсэн дурсамж бvхий хуудсуудыг шургуул. Та хоёрын хамтдаа єнгєрvvлсэн бvхий л онцгой vйл явдлуудаар альбом дvvрэх болно.

Хайрын цомог

Хэрвээ та дуулдаг бол єєрийн болоод хайртынхаа дуртай дуунуудыг дуулж, цомгонд бичvvлээд хайртдаа бэлэглэ. Дуугаа та єєрєє зохиосон байвал бvр ч гайхалтай. Мєн романтик зохиомж бэлтгэж єєрийн сэтгэлийн vгээ дууныхаа завсар зайнд “хавчуулаарай”.

Хєдєлгєєнт мэндчилгээ

“Windows”-тэй бvх л компьютерт “Movie maker” программ бий. Хэрэглэхэд хялбар энэ программыг ашиглан видео мэндчилгээ зохио. Vvнийг бvтээх хамгийн хялбар арга бол єєрийн зургаар слайд хийгээд, фон болгож романтик дуугаар чимэглээрэй.

Адал явдалт бэлэг

Эрчvvд адал явдалд тун дуртай улс. Тvvнд таны бэлгийг єєрийн хvчээр олж авах “боломж” олго. Ингэхдээ эхлээд оньсого таалга. Оньсогын зєв хариулт бvрийн тоогоор хайрт тань таны бэлтгэсэн сюрпризvvдийг “тvvх” болно. Мэдээж хамгийн гайхалтай бэлэг хамгийн хvнд асуултын ард нуугдаж байдаг.

Vнэтэй гэдгээ батал

Та хоёртой холбоотой онцгой зvйлvvдийг агуулсан vгийн сvлжээ зохио. Тааврын vгс биесээ дотносон дууддаг нэр, хоч, дуртай дуу гээд юу ч байж болно. Хамгийн гол нь энэ бэлэг та хоёр би биедээ хэчнээн vнэтэй гэдгийг улам батлах юм.

Галын мэндчилгээ

“Цонхон доорх зvрх сэтгэл” сюрприз олон жилийн турш хайр сэтгэлтнvvдийн хамгийн дуртай бэлэг байсаар ирсэн. Хайртынхаа цонхон доор галаар нэрийг нь бичээд, хайраа илчлээрэй.

Шуудангийн дурсгал

Хайртдаа захидал явуулахаар зэхсэн бол тvр азнаарай. Дугтуйн дотроо ямар нэг єд (тvvнийгээ охин тэнгэрийн єд гэж нэрлэж болно) тvлхvvр (зvрх сэтгэлийнхээ), хатаасан цэцэг, анхилуун vнэрт алчуур дагалдуулвал бvр ч романтик байх болно.

Vдшийн танго

Хайртай хос бvрт романтик дурсамж санагдуулах єєрсдийн гэсэн дуу байдаг. Энэ vдэш дуртай дуугаа тавьж хайртыгаа урин бvжгийн аянд хайраа илэрхийлээрэй. Мэдээж та орчноо гайхалтай бvрдvvлэх ёстой шvv.

Тайвшруулах бэлэг

Хамтдаа халуун ваннд ор. Хєєстэй усаа тансаг vнэрт тос, сарнайн дэлбээгээр “амтлаарай”. Хундага тулгах улаан дарсаа ч мартваа.

Лаатай бэлэг

Лаануудын сvрлэг атлаа нууцлаг гэрэл vлгэрийн мэт мэдрэмж тєрvvлдэг. Єрєєндєє тэдгээрийг байрлуулсны дараа гэрлээ унтрааж лаагаа асаа.

Оргилуун дарстай хайрын бэлэг

Оргилуун дарс аз жаргал, баяр цэнгvvн, хvсэл мєрєєдлийг бэлгэддэг. Тиймээс хайртай хvнээ баярлуулахын тулд оргилуун дарсаар гэнэтийн бэлэг барьж болно шvv.

Агаарын бэлэг

Хэрэв баяраа хєгжилтэй байлгахыг хvсвэл хийгээр дvvргэсэн бємбєлєг бэлэглээрэй. Тvvн дотор хvслээ бичсэн зурвасуудыг хий. Бємбєлєг хагарснаар бэлэг хайртынх тань болно.


Нууцлаг бэлэг

Юуны ємнє машины цонх арчигч худалдан ав. Тvvнийгээ хєвєн эсвэл алчуураар норгоод толин дээрээ хайртдаа илгээх “мэссэж”-ээ бичээрэй. Найз залуу тань шvршvvрт орох vедээ таны нууцлаг бэлгийг олж харах болно.

Эвлүүлдэг тоглоом

Олон хэвлэлийн газар бэлэг дурсгалын зvйл дээр зураг хэвлэдэг болсон. Эсвэл ямар нэгэн эвлvvлдэг тоглоом худалдан аваад тvvнийгээ зургаараа бvрээрэй. Хайрт чинь хэчнээн зовж байж таныг олсон гэдгээ улам мэдрэх вий.
Хөгжилтэй шилэн аяга
Хэрвээ та хоёр хамтдаа амьдардаг бол түүнийг сэрэхэд нь орных нь хажууд юмуу эсвэл өглөөний цайгаа уух тэр газарт нь танайд урьд нь огт харагдаж байгаагүй сонин хийц маягтай, содон шилэн аягыг тавиарай. Харин түүн дотор нь жижиг жижиг цаасан дээр хайртдаа зорилусан гоё үгсийг бичиж хийгээрэй. Хайртай залуу чинь аижлдаа гарахаас өмнө чиний өвөрмөц бэлгийг задалж тэр өдөртөө л чиний тухай бодох бүртээ нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар явах болно гэдэгт итгээрэй. Хэрвээ нэг газар ажилладаг бол өглөө ажилдаа ирэхэд нь чиний содон бэлэг түүний ажлын ширээн дээр түүнийг хүлээж байж болох юм.

Эрдэнэсийн эрэлд

Багадаа тоглодог байсан эрдэнэсийн эрэлд тоглоомын дүрмийг санаж байна уу? түүний нүдэнд ил харагдах газарт эхний бичгийг үлдээж, түүн дээр дараагийн газрыг зааж өгсөн байна. Ингэсээр тэрээр чиний энд тэнд нуусан бичгүүдийн заавраар явсаар эцэст нь түүнд зориулсан чиний бэлгийг олж авахдаа ямар их баярлахыг хараарай.


Хайртайн 100 шалтгаан
Хэрвээ урьд нь чи түүнийг анх харсан мөч, чухам тэрний юу чамайг тэгтлээ татсан тухай нууцуудаа дэлгэж байгаагүй бол энэ хамгийн онцгой бэлэг байх болно. Чи түүний цүнхэнд эсвэл халаасанд нь гоёмсог дугтуйг хийж болно. Тэрээр ажил дээрээ очоод задлаад үзтэл чи түүнд хайртайн 100 шалтгааныг бичсэн өнгө өнгийн цааснуудыг олж харна. Тэр урьд нь хэзээ ч ийм сонирхолтой сайхан бэлэг авч байгаагүй л байх.

Сонирхолтой жигнэмэг

Бүсгүй минь чи өөрийн гараар хайртдаа зориулан жигнэмэг хийн, харин дотор нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн болон, түүнд хэлэхийг хүсч байгаа хамгийн сайхан үгстэй бичгийг хавчуулахаа мартаваа. Зарим үед амаар хэлсэнээс цаасан дээр бичсэн нь илүү хүчтэй бөгөөд тод дурсамж үлдээдэг гэдггй санаж байхад илүүдэхгүй


Түүнийг түр март

Өглөөнөөс эхлэн тэр чамайг мэнд хүргэх болов уу гэж хэрэндээ горьдож, дуудлага мессеж бүрийг яаран үзнэ. Гэтэл хайртай бүсгүй нь төрсөн өдрийг нь огт санахгүй байгаа, мартсан мэт дүр үзүүлээд байхад тэр хэсэг гайхаж, багагүй гомдож уурлаж болох юм. Сэтгэл дундуурхан өдрийг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд нь үүднээс эхлэн унтлагын өрөө хүртэл цэцгийн дэлбээ асган зам зааж, харин унтлагын өрөөндөө бүдэг гэрэл, лаа асаасан, хундаганад дас аяглан тавиад чи өөрөө төрсөн өдрийн бэлэг нь болон очвол сайхан биш гэж үү?

5 сэтгэгдэл:

Saihnaa at: February 10, 2011 at 3:07 AM said...

unen tasarhai sanaanuud bn shuu, tnx!

Doogii_414 at: February 10, 2011 at 5:24 AM said...

uulhun sanaa bnaa

Urland at: February 10, 2011 at 5:45 AM said...

medeej hamgiin shildeg ni urland.tk

X man at: February 12, 2011 at 2:48 AM said...

shaana biz iim teneg ymiig ymar medrel n bodoj oldog bnaa...

Luka at: February 12, 2011 at 9:26 PM said...

Монголчууд хайр сэтгэлийг салшгүй мөнхийн бэлэгдэл хаан бугуйвч хатан сүйхээр баталгаажуулж ирсэн билээ. Мөн дэлхийн ихэнхи орнуудад хайртай хосууд хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж төвлөрсөн газарт сэтгэлийн тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагладаг ажээ.

Тэгвэл хайртай хосууддаа хайр сэтгэлээ “LOVE LOCKS”- р баталгаажуулах боломж олгож Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны 18:00 цагаас UB PALACE анх удаа “LOVE LOCKS”-н нээлт хийхээр боллоо.

Та хайрттайгаа, хайрын баталгаагаа цоожилж баталгаажуулах цоожтойгоо хамт хүрэлцэн ирж “LOVE LOCKS”-оо түгжиж хайр сэтгэлдээ үнэнч байхаа тангараглана уу. Ёслолын дараа уг хайрын цоожнуудын гинжин хэлхээг Хуримын ордоны ойролцоо мөнхөд байрлуулах юм.

“LOVE LOCKS” үйл ажиллагаанд НЭГЭН ЗҮГТ хамтлаг оролцож 19:00 цагт БИ ЧАМД ХАЙРТАЙ тоглолтоороо хайртай хосууддаа гэнэтийн бэлэг барих болно.

Хэзээ: 2011 оны 02 сарын 14-ны 18:00 цагт
Хаана: UB Palace

Санаачлагч: “Paragon13” клуб

Хамтран зохион байгуулагч:
“Мандухай хатан” компани- “Мандухай хатан ээжүүд” аян
“Нэгэн зүгт” хамтлаг
“Яруу сэтгэгч” клуб

Утас: 99120690, 99672728
E-mail: tenshi_chimka@yahoo.com
Вэб: http://mandukhai-khatan.mn/

Post a Comment