Энэ нээрээ л үнэн шүү. Та бүхэн бас уншаад ойлгох болноо Бид өдөр тутмын амьдралдаа урам хугарч, арга мухардан, сэтгэл тавгүйтэх, азгүйтэж бүтэлгүйтэх асуудлуудтай олон удаа тулгардаг. Тэр тоолондоо хүмүүс янз бүрээр л сэтгэлээ сэргээх арга хэрэглэдэг. Хүн хүний амьдралын туршлага, арга ухаанаас хамаараад асуудалд янз бүрээр ханддаг.
Зарим хүмүүс ганданд очдог, эсвэл мэргэч төлөгчид үзүүлэх, ном уншуулах, хэн нэгэндээ сэтгэлээ онгойтол нь ярьх, бүр эсвэл нь буруу арга барилаар тэрхүү хэцүү байдлаасаа түр ч гэсэн холдох гэж арга чарга хэрэглэдэг.
Лам дээр очиж ном уншуулсаны дараа нээрээ л ажил төрөл бүтэмжтэй, сэтгэл санаа өөдрөг байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Үнэндээ уншиж буй номонд юу дурдаж байгааг тэр бүр ойлгох хүмүүс ховор байдаг. Хоёр танил хүнтэйгээ уулзан ойр зуурын юм ярьж байтал нэг нь ойрдоо ажил төрөл бүтэхгүй, бүтэлгүй юмтай их учрах боллоо, гайгүй сайн үзэж хардаг хүн байна уу? гэж бид хоёроос асуулаа. Тэгсэн нөгөөх нөхөр маань чи эхлээд сэтгэлээ засчих, тэгвэл бүх зүйл чинь аяндаа засраад ирнээ гэж хэлсэн билээ.
Магадгүй сайн төлөгч, зурхайч, далдын чадалтай хүн байж болно. Гэхдээ хэдий сайн байлаа ч гэсэн тэдгээр хүмүүс таны тэр агшин дахь итгэл үнэмшил дээр тулгуурлан танд засал хийдэг нь нэгэн үнэн. Нөгөө талаасаа бол сэтгэц засал хийж байгаа гэж ойлгож болно.
Хамгийн энгийн бөгөөд чухал зүйл нь хүмүүс бид аливаа асуудалд ямар нэг далдын хүчийг буруутгах, шалтгааныг нь мэдэх гэхийн өмнө эхлээд өөрийн сэтгэл санааг засаж, бодол ухаанаа цэгцлэх нь хамгийн зөв зүйтэй алхам юм.
Сэтгэл санаа өөдрөг, аливаа бэрхшээлийн өмнө шантрахгүй, тэмцэгч байх нь тулгарч буй хүнд асуудлыг хөнгөнөөр тусган авахад ихээхэн нэмэр болдог. Та ч гэсэн үүнийг хийж чадна. Өөртөө тулгарч буй асуудлуудаас сөрөг, болохгүй зүйлсийг нь түрүүлэн харж, шаналаад байвал нь болж бүтэж байгаа зүйл ховорхон санагдаж эхэлдэг жамтай. Түүгээр ч зогсохгүй буруудаж байгаагаа ямар зүйлээс болж байгаа мэт асуудлыг бусадруу түлхэх, өөрийн үзэл бодлын дорой байдлаасаа болж байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй ч байдалд хүрдэг байна.
Хүмүүс ихэнхдээ бусдын болохгүй, бүтэхгүй, муу муухайг гайхаж шагшин ярилцдаг. Тэр ч их сайн хүн шүү, аа даа цаадах чинь ч олиггүй амьтан даа, энэ яасан муухай ааштай юм бэ? гэх мэтээр дандаа дүгнэлт, үнэнлэлт өгөх гээд байдаг. Харин өөрийнхөө тухай тэр бүр бодож, эргэцүүлэн дүгнэлт хийх нь ховор байдаг байна. Бодох тохиолдол гарлаа гэхэд би ч азгүй юмаа, яагаад надад ийм юм тохиолддог байнаа, намайг яагаад ганцхан ингэдэг байнаа гэх мэтэр л дийлэнхдээ боддог. Гэвч энэ бүх бодол нь дандаа бусадтай хамаатуулсан байдаг байна.
Та яг өөрийнхөө одоо байгаа БИ-г нэг хараад эргэцүүлэн, дүгнэлт хийж алдаа оноогоо цэнэж үзээрэй. Тэгээд засах оролдогыг хий. Түүний дараа таны өөртөө болоод бусдад хандах хандлага, үзэл бодол тань өөрчлөгдөх болно. Та өөрөө л өөрийгөө өөрчилж чадна. Өөр хэн ч биш. Гагцхүү үүнд таны чин хүсэл, зүтгэл л хэрэгтэй.
Яг одооноос ЭХЛЭЭД СЭТГЭЛЭЭ ЗАСЧИХ.......дараа нь бүх зүйл сайхан болохыг та харах болноо.
0 сэтгэгдэл:
Post a Comment