Эрчүүдийн өнгөрсөн хайр дурлалын түүхийг мэдсэнээр таны хань болж чадах үгүйг мэдэж болно. Найз залуу чинь хүүхнүүдийн зүрхийг шархлуулагч, эсвэл зүрхээ шархлуулсан нэгэн байсан ч өмнөх харилцаа нь түүний талаар их зүйл хэлж өгдөг.
Хэд хэдэн удаа гэрлэсэн эр
Ийм эрчүүд хайрлуулахыг л хүсдэг. Дахин өөр хүнтэй орооцолдохоос буцахгүй. Ганцаараа үлдэх вий гэсэн айдас нь тэднийг нэгийг нөгөөгөөр солиход хүргэдэг.
Хуурамч эр
Урьд нь эхнэрээ хуурч байсан нь араар чинь тавина гэсэн үг биш. Гэвч түүнээс хуучин эхнэрээсээ яагаад салсныг нь заавал асуугаарай. Хэрэв тэр шалтгаанаа огт дурьдахгүй, өөрчлөгдөх дургүй бол ийм явдал дахин давтагдахгүй гэх газаргүй.
Хууртагдсан эр
Хүнд итгэх итгэлээ алдсан хүн хэнд ч итгэхээ больдог. Ийм эрчүүд эмэгтэй хүнтэй дотно харилцаа тогтоохдоо маш болгоомжтой хандана.
Нялх ногоо
Ийм эр нэг бол хүүхнүүдийн эрлэг, үгүй бол номой амьтан болдог. Далайн шуурга эхлэх үед тэр үсрэх гэж огло харайна. Эр эм хүмүүсийн харилцаа амаргүй зүйл гэдгийг тэр одоохондоо ойлгох болоогүй.
Хүүхнүүдийн эрлэг
Ийм эрийн овоо хараанд өртсөн байснаа та бүр сүүлд л олж мэднэ. Ийм эрчүүд эхэндээ таныг тансаг газарт хоолонд урьж, машинаар хүргэж өгөхийн тулд өвдөг дээрээ суугаад гуйдаг. Харин орондоо оруулсны дараа яваад өгнө.
Туршлагатай эр
Ийм эрчүүд уулзаж учирч байсан хүүхнүүдийнхээ тухай зогсоо зайгүй ярина. Яагаад гэвэл тэд драмд дуртай учраас өөрийгөө хүүхнүүдийн аврагч баатар мэтээр төсөөлдөг. Тэр таныг өөрийн болгохын тулд бүхнийг хийх боловч дорхноо л уйдаж орхино.
Салж нийлэх дуртай эр
Хамгийн ойлгомжгүй эрчүүд. Хэлсэн ярьснаа мартчихдаг ийм эрчүүд эмэгтэй хүнтэй удаан дотно харилцаатай байж чадахгүй. Яагад гэвэл ийм эрчүүдийн хажууд байхад яг л галзуу хулгана дээр суусан мэт байна.
Сүйгээ цуцалсан эр
Хурим хийхээс өмнө сүйт бүсгүйгээ хаяснаар нь муу хүн гэж хэлж болохгүй. Таарч тохирохгүй хүмүүс гэрлэх ямар хэрэг байх билээ. Магадгүй анхны бүсгүйгээсээ яагаад салсан нь таны асуултын хариулт байж мэднэ.
Гэрлэлтээ цуцлуулсан эр
Ийм эртэй учирвал дотносохоос өмнө хуучин эхнэрээсээ яагаад салсан шалтгааныг нь заавал олж мэдээрэй.
Эхнэр нь хаяж явсан эр
Өрхийн тэргүүн хатагтай нь хаяад явахад эрчүүд хатуу сэтгэлтэй болдог. Өмнөх алдааг нь давтахгүйн тулд тэр шалтгааныг нь заавал олж мэд.
Залуу бүсгүйтэй хөөцөлдөгч
Залуу охидтой орооцолдож, хөнгөн амьдрал, зугаа цэнгэл хөөдөг эрчүүдэд үеийн бүсгүйчүүд тохирох хос болж чадахгүй. Ийм эрчүүдийн эмэгтэй хүнтэй хэтэрхий дотносохоос айдаг, эрх дураараа байх сонирхолыг нь залуу охид л нөхөж чадна.
Гэрлээгүй эрчүүд
Дөч шүргэж яваа ч огт гэрлэж байгаагүй эр бол өөрт тохирох бүсгүйг хайсаар яваа хүн. Харин тавь хүрч яваа гэрлэж байгаагүй бол маш харамч гоонь эр. Хэрэв та ийм эртэй учирсан бол ойрын үед түүнтэй гэрлэх тухай бодох хэрэггүй.
0 сэтгэгдэл:
Post a Comment