Жинхэнэ хайр гэж юу болохыг мэдэхээр хайртай гэдгээ байнга хэлдэг хүмүүс болон хайртай гэдгээ үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг хэсэг хосуудыг туршилтанд оруулжээ.
Эхний ээлжинд хайртай гэдгээ хэлдэг хосуудыг нэг өрөөнд оруулан бүгдэд нь 1 метр урт халбага өгөөд хоол идэхийг санал болгожээ. Тэд дор бүрнээ урт халбагаар идэх гэж баахан асгаж цутгаад олигтой ч идсэн зүйлгүй гарч гэнэ.
Дараа нь хайртай гэдгээ үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг хосуудыг тэр өрөөнд оруулан мөн л нэг метр урт халбага өгөөд хооллохыг санал болгоход тэд огтхон ч эргэлзсэнгүй өөрсдийнхөө урт халбагаар хайртай хүндээ хоол өгч эхэлж гэнэ. Удалгүй тэд бүгд харилцан нэгнийгээ хооллосноор хосууд бүгд гэдэс цатгалан өрөөнөөс гарчээ.
1 сэтгэгдэл:
Sn uu ehendee oilgohgui bj bgaad suuldee neg negniigee eeljeer hoollosn yum bn tiimuu
Post a Comment