Эрт урьдын цагт нэгэн шувуу цагаан сарнайд дурлажээ. Нэг өдөр шувуу түүнд хайртай гэдгээ хэлж гэнэ. Гэвч цагаан сарнай өнөөх шувууд татгалзаж би чамд хайргүй гэжээ. Шувуу өдөр бүр ирж түүнийг гуйсаар байв. Эцэст нь цагаан сарнай "Би улаан өнгөтэй болох тэр цагт би чамайг хайрлах болно" гэжээ.
Гэтэл нэг өдөр шувуу нисэн ирээд далавчаа тасдан цусаа цагаан сарнай дээр асгаж сарнай улаан өнгөтэй болж гэнэ. Тэр үед сарнай шувууг өөрт нь хичнээн хайртай байсныг ойлгосон боловч нэгэнт оройтсон байлаа. Учир нь шувуу хэдий нь үхсэн байжээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment