Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах хамгийн түгээмэл арга буюу хамгаалалтын эм хэрэглэдэг. Энэ төрлийн эм жирэмслэлтээс хамгаалах ч бие махбодид олон сөрөг нөлөөтэйг сануулъя.
Тухайлбал, сарын тэмдэг тогтворгүйжиж шалтгаангүй толгой өвдөн сэтгэл хямардаг. Хөх хавдаж өвдөхөөс гадна хэт жин нэмэх хандлагатай. Нүүрний арьсанд толбо үүснэ. Зүрх бага зэрэг өвдөнө.
Зарим үед тухайн хүний биеийн онцлогоос хамаараад цусны өвчин ч үүсэх тохиолдол цөөнгүй. Мөн цусны даралт ихэсч бөөрний чулуу үүсдэг байна. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ч сөрөг нөлөөтэй аж.
Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь эрүүл мэндийг "сүйтгэж" болзошгүй. Хэрвээ Таны биед гаж нөлөө илэрвэл шууд эмчдээ хандаарай.
/Монголын үнэн/
0 сэтгэгдэл:
Post a Comment