468x60 Ads

.


Охидын асуултанд хариу өгье

1. Би одоо 16 настай. Миний сарын тэмдэг ирэхдээ их өвдөх юм. Үүнийг намжаах арга бий юу?
- Янз бүрийн шалтгаан байж болно. Гэхдээ энгийн аргыг хэрэглээд үзэхэд гэмгүй. Үүнд:
- Бүлээн шүршүүрт орох
- Өвдөг тохой дээрээ тулж хэвтэх
- Хэвлийн доод хэсэгт иллэг хийх
- Халуун бүлээн шингэн уух


- Ууц нуруун дээрээ эсвэл хэвлийн доод талд, аль өвдөж байгаа хэсэгтээ халуун бүлээн жин тавих
- Явган явах
- Нуруугаараа хэвтэн өвдгөө нугалан тойргоор эргүүлэх зэрэг хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж болно.

2. Биеийн юм ирсэн үед нүүрээр жижиг юм гардаг. Энэ юуны шинж тэмдэг вэ?
Шилжилтийн насанд бэлгийн дааврын нөлөөгөөр охидын нүүрний арьсны тослог ихсэж тууралт гардаг. Тослог арьсан дээр бохир тоос шороо амархан сууж, нян үржин улмаар үрэвсэл үүсэх явдал ч байдаг. Тиймээс энэ үед арьсаа зөв арчлах, зөв хооллох хэрэгтэй.

Тослог чихэрлэг, халуун хурц чанарын хоол хүнсний зүйлээс зайлсхийж, шинэ алим, ногоо жимс хэрэглэхээс гадна өглөө, оройд нүүрээ сайн цэвэрлэх шаардлагатай. Нүүрээ өөрөө хамаагүй оролдох, гарсан тууртыг дур мэдэн шахаад нүх агшаах, үрэвслийн эсрэг маск тавилгүй орхидог. Энэ тохиолдолд арьс нүхшиж сорвиждог учраас мэргэжлийн гоо сайхны газарт хандаж, зөвлөгөө авах нь зүйтэй.

/Хань/

1 сэтгэгдэл:

Mongon90 at: May 29, 2011 at 4:13 AM said...

my ym 3sariin daa irdeg yagd owchn monvvv

Post a Comment