468x60 Ads

.


Цистит өвчинг барих гам

http://www.miniih.com/miniiblog/independent/files/Image/Woman_pic.jpg 

-Шарсан мах, халуун ногоо,
-Нөөшилсөн хүнс
-Хийжүүлсэн ундаа хэрэглэхээс зайлсхий.
-Хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн тараг, иогурт байнга хэрэглэ.
-Жимс, ногоо, тарвас, шинэ өргөст хэмхийг түлхүү хэрэглэ.
-Өдөрт 1.5 л-ээс багагүй шингэн уу.
-Аньсны хандыг өдөрт гурван удаа уу.
-Балжин гарам, хамба шарилжний хандтай 37-38 хэмийн халуун усны ууранд өдөрт 10 минут хоёр удаа суу.
-Халуун бүлээн жин тавибал сайн нөлөөтэй.
-Үргэлж хуурай дулаан байх нь хоросч өвдөх, ойрхон шээс хүрэхээс сэргийлнэ.
-Даарч хөрөхөөс ямагт сэргийл.
-Цочмог циститын бүх шинж тэмдэг арилсан ч бөөрний эмчид заавал үзүүл.
Эмчийн хяналтад байх нь уг өвчнийг дахин сэдрээх, өвчин өөрт нь байгаа эсэхийг тодруулах, (энэ өвчин бэлгийн замаар халдах нь элбэг) цаашид арга хэмжээ авахад тустай.
-Шээс хүрэх болтол давсгаа чинэрүүлэхгүй байх.
-Ямар нэг үнэртэн, хөөс, ангижруулагч, тос зэргийг хэрэглэхгүйгээр өдөрт хоёр удаа угааж занших хэрэгтэй.
-Усанд орохдоо шүршүүрт орсон нь дээр.
-Өдөрт 6-8 аяга (стакан) ус уух.
-Хэт ядрахаас болгоомжил.
- Гүйцэд унтаж амарч бай.
-Витамин хангалттай хэрэглэх нь зүйтэй.
-Биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.

/Хань/

0 сэтгэгдэл:

Post a Comment