468x60 Ads

.


Залуу гэр бүлд тохиолдог 7 алдаа

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас амжилт бүтээл, атар тайван байдал шууд хамаардаг. Харин гэр бүл болоод удаагүй байгаа залуу хосууд энэ тал дээр ач холбогдол өгөх нь бага, алдах нь олонтаа байдаг.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг анхнаас нь л бүрдүүлэх нь чухал. Залуу хосуудын түгээмэл гаргадаг алдаа гэж байдаг. 
Нэг. Хоёр өөр орчинд өсч хүмүүжсэн хүмүүст зан чанар, дадал зуршлын ялгаа бий. Үүнд хүлээцтэй хандах тэвчээр дутагддаг.
Хоёр. Мөнгө санхүү, ахуйн зэрэг олон асуудалд хариуцлагатай хандаж чаддаггүй. Энэ нь хуримтлагдсаар сүүлдээ зөрчил, үл ойлголцол үүсгэдэг.
Гурав. Гэр бүлийн асуудлаа ойрын, хэтийн гэх мэт ээр төлөвлөж сураагүйгээс зөрчил үүсдэг.
Дөрөв. Хэн нэгэн нь гэр бүлдээ илүү эрх мэдэлтэй болох гэж зүтгэснээс зөрчил үүсдэг.
Тав. Бие биенийхээ алдаа дутагдлыг хэлж өгч ойлгуулах, засч залруулах гэхээс илүү өөрийн санаснаар байлгах гэснээс зөрчил үүсдэг.
Зургаа. Бие биенийхээ алдаа дутагдлыг нь уучилж чаддаггүй.
Долоо. Аливаа гэр бүл хэрүүл маргаанаас хол байж чадвал гэр бүлд халуун дулаан уур амьсал бий болдог гэдгийг бүү мартаарай.

1 сэтгэгдэл:

Taivanaats at: January 4, 2011 at 1:52 AM said...

yg unen shuu barimtalj chadval buh yum OK
amidral urgelj saikhnaaraa baih yum

Post a Comment