Манай улс сансарт хиймэл дагуул хөөргөх талаар олон улсын төвшинд яриа хэлцэл хийж эхэлжээ. Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас манай улсад хиймэл дагуулын хоёр байрлал олгосон байдаг гэнэ. Тиймээс энэ хоёр байрлалынхаа нэгийг ашиглан хиймэл дагуул хөөргөх асуудлыг Мэдээлэл, шуудан, харилцаа, технологийн газар хөөцөлдөж эхэлжээ.
Тэд хиймэл дагуул хөөргөх ажилд хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг хайж эхэлсэн байна.
Хиймэл дагуул хөөргөхөд нийт 400 орчим сая долларын хөрөнгө шаардлагатай. Дэлхийгээс 36 мянган метр өндөрт байрлуулах хиймэл дагуул манай улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт томоохон дэвшил авчирна гэж мэргэжилтнүүд үзжээ. Одоо манай улс шилэн кабель ашиглан интернетийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгвэл хиймэл дагуултай болсноор газар зүйн байрлалаас үл шалтгаалан улсынхаа бүх өнцөг булангаас интернетэд холбогдох боломжтой болох юм байна. Мөн телевизийн сувгуудыг цацахын тулд олон улсын “Интелсат” системийг ашигласны төлөө асар их мөнгө төлдөг. Хиймэл дагуултай болбол энэ мөнгийг бүрэн хэмнэх гэнэ.
Г.Хэрлэн
Монгол улс хиймэл дагуул нисгэх гэнэ
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
3 сэтгэгдэл:
hiimel daguultai boloh n manai uls hugjih neg vndes bolno
ohhh niceeee.... hurdlaasai bilee hehe...2017 ond metrotoi bolhiin gsn .. bs hiimel daguultai bolchuul ch tgeel nicee ain hehe :)
XEXEXE TEGWEL HUGJILUU SHUU
Post a Comment