Норгосон үед юу хийх хэрэгтэй вэ? Та доорх зөвлөмжийг дагаарай.
1. Бүх зүйлд битгий сандар.
Та зөв цагт нь хэрэгтэй зүйлсийг хийснээр утсаа аварч чадна. Тайвшраад битгий сандар. Тэвчээртэйгээр асуудлыг шийдэх түлхүүрийг ол.
2. Утсаа уснаас ав
Хэрвээ таны утас усанд удаан байвал утсанд тань ус орно. Ус их хэмжээгээр орсон тохиолдолд таны утас батерейтайгаа холбогдохгүй учраас шууд утсаа унтраах хэрэгтэй. Ихэнх утасны гэмтэл нойтон үед нь асааснаас болдог.
3. Батерейг нь ав.
Утасны баттери зарим тохиолдолд зүгээр байдаг. Гэхдээ хэрвээ таны утсанд ус үлдсэн байвал ямар ч цэнэггүй мөн сүлжээгүй байна гэдгийг анхаарна уу.
4. Сим картаа ав
Гар утасны хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол хадгалсан нэрсийн жагсаалт байдаг. Хэрвээ та норсон утаснаасаа сим картаа салгаж авахгүй бол таны картанд байсан нэрс нарны гэрэл мэт хурдан арчигдах болно.
5. Бүх таглаа, өнгөн талын холболтуудыг салга
Утасныхаа бүх нүх сүв, зай завсрыг нээ. Энэ нь таны утаснаас усыг зайлуулах хамгийн шилдэг арга.
6. Утасныхаа усыг шингээхдээ дараах зүйлсийг ашигла
Хүн бүр гэртээ зөөлөн цаас хэрэглэдэг. Сандарахынхаа оронд утасныхаа усыг цаасанд шингээх нь хамгийн сайн арга. Хэрвээ юу ч шингэхгүй байвал жижиг алчуур ашиглан норсон утасныхаа усыг шингээж болно. Мөн таны утасны зарим нэгэн хатуу хэсгийг арчихад таны хуруу хүрэхгүй байвал цэцгийн дэлбээг ашиглан усыг нь зайлуулаарай.
7. Норсон утсаа хатаах арга
Норсон утсаа хатаахад зуух юмуу өөр нэгэн халуун зүйл танд тусална. Магадгүй цонхны тавцан дээр нарны тусгал шууд тусах газар тавьж болох юм. Ингэснээр таны утасны нойтон хэсгийг хамгийн хурдан хатаана. Агаар цэвэршүүлэгч утаснаас тань усыг маш хурдан зайлуулж чадна. Хэрвээ та LCD телевизортой бол энэ арга үр дүнгээ өгөхгүй байж магадгүй ч утсаа телевизор дээрээ тавих нь хатаах хамгийн зөв арга байдаг.
1 сэтгэгдэл:
bas budaan dotor udaan bailgah sn arga bii budaa chiigiig hurdan shingeediin, bi ooroo zohiosiin ;p
Post a Comment