Газар дэлхий дээр 400-410 сая жилийн тэртээ бүхнээс анх удаа загаснууд хурьцал үйлдсэн байна гэж эрдэмтэд тогтоожээ. Энэ нь түрс шахах төдий байгаагүй жинхэнэ секс байсан гэж үзжээ. Эр загасны хэвлийд байсан сэлүүрийн үзүүрт байх тусгай тэмтрүүлээр эм загасны биед үрийн шингэнээ оруулж байжээ.
Хэвлийн сэлүүр болон бидний гар хөлийн өсөлтийг хариуцагч ген нь бэлэг эрхтнийг бий болгосон байна гэж чулуужсан ясыг судалсан эрдэмтэд тогтоосон байна. Энэ ген нь мөн эрүүний хөгжлийг тодорхойлдог нь тун сонирхолтой юм. Тэгэхлээр загасны эрүү нь хоол идэхэд аятайхан байхад бус харин секс хийхэд нь туслах зорилготойгоор бий болсон байжээ.

0 сэтгэгдэл:
Post a Comment