Дэлхийн гайхалтай ээжүүд. Хамгийн анхны эрэгтэй ээж, хамгийн жижигхэн өнхрөөш шиг ээж... 5хан настай балчирхан ээж, 69хүүхэдтэй айл гээд гоё гоё гэр бүл ээжүүд байнаа
1. Нэг төрөлтөөс хамгийн олон хүүхэд эсэн мэнд бойжуулсан ээж /найман ихэр/
Надя Денисе Дуд Сулеман Гутиеррез гэдэг америк эмэгтэй 2009 оны нэгдүгээр сард найман ихэр хүүхэд төрүүлж дэлхийн хэвлэлүүдийг шуугиулж байсан билээ. Тэрбээр олон хүүхэд төрүүлснээр мөн нөхөн үржихүйн технологийг буруугаар ашигласан гэж багагүй шүүмжлэл хүртсэн юм. Сулеманы найман ихрээс зургаа нь эсэн мэнд бойжиж байгаа аж. Ажил хөдөлмөр эрхлээгүй ганц бие эх одоогоор нийгмийн халамжийн тусламжийн хөтөлбөрт хамрагдан хүүхдүүдээ асарч байна. Тэрбээр хиймлээр үр тогтоолгон найман ихэр хүүхэд төрүүлжээ. Сулеман нь найман ихэр хүүхэд төрүүлсэн хоёр дахь америк эмэгтэй юм. Түүний өмнө буюу 1998 онд Чувку гэдэг бүсгүй найман ихэр хүүхэд төрүүлж байжээ.
2. Дэлхийн хамгийн залуу ээж /таван настай/
Андын нуруунд оршин суудаг ядуу амьдралтай энэтхэг эмэгтэй 90 см өндөр бяцхан охиноо дагуулан эмч Жералдо Лозада дээр иржээ. Тэрбээр цүдгэр гэдэстэй охин нь чөтгөрийн хорлол болсон тул арилгаж өгөөч гэж эмчээс гуйжээ. Лина Медина гэх бяцхан охиныг анх савны хорт хавдар туссан гэж бодож байсан ч Лозада эмч үзлэг хийж, амьдралдаа гайхаж байгаагүйгээрээ гайхжээ. Учир нь бяцхан Лина найман сартай жирэмсэн болохыг тогтоосон байна. Лозада эмч охиныг Перу улсын нийслэл Лима хотын эмнэлэгт дахин шинжилгээнд оруулж, жирэмсэн гэдгийг нь баталжээ. Үүнээс сарын дараа буюу 1939 оны тавдугаар сарын 14-нд Лина охинд мэс засал хийж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Лина охин ердөө таван насандаа 2,7 кг жинтэй хүүтэй болж, эмч Жерардогийн нэрээр нэрлэжээ. Жерардо хүүг Линагийн эгч нь асарч байв. Харин Лина 10 нас хүрмэгцээ хүүгээ асрамжиндаа авсан байна.
3. Анх удаа хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж /70 настай/
Энэтхэгийн Р ажо Деви Лохан гэдэг 70 настай эмээ 2008 оны 11 дүгээр сард анх удаа амаржжээ. Тэрбээр хүүхэдтэй болохыг 40 жил хүлээсэн бөгөөд хүүхдээ гурван нас хүртэл хөхөөрөө хооллоно гэж төрснийхөө дараа ярьж байжээ. Тиймээс хөгшин ээж одоо хүүхдээ хөхүүлж байж болох л юм.
4. Хамгийн олон хүүхэдтэй ээж /69 хүүхэд/
Федор Василиев /1707-1782 он/ гэдэг Оросын тариачин эр бусдын анхаарал татахгүй ч түүний эхнэр Валентина Василиев хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйн амжилт тогтоожээ. Тэрбээр нийтдээ 69 хүүхэд төрүүлсэн байна. Гэвч энэ эмэгтэйн амьдрал болон төрсөн он, нас барсан өдрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй аж. Энэ эмэгтэй 1725-1765 оны хооронд 16 хоёр ихэр, долоон гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж, нийтдээ 27 удаа амаржсан байна. Хамгийн олон хүүхэд төрүүлсэн энэ эмэгтэйн 69 хүүхэд нь эсэн мэнд бойжжээ.
Орчин үеийн амжилтын эзнээр Чилийн Сан Антонио хотын Леонтина Албина гэдэг эмэгтэй шалгарчээ. Одоо 70 нас хүрч буй энэ эмэгтэй 64 хүүхэдтэй болно гэж ярьдаг байна. Тэрбээр 55 хүүхэд төрүүлэн Гиннессийн дээд амжилтын номд нэрээ бичүүлж байжээ.
Ихэр хүүхэд төрүүлээгүй хамгийн олон хүүхэдтэй эмэгтэй бол румын гаралтай Ливиа Лонсе юм. Тэрбээр 2008 онд 18 дахь хүүхдээ төрүүлжээ.
5. Дэлхийн хамгийн анхны эрэгтэй ээж
Томас Битие нь эмэгтэй хүн боловч мэс засал хийлгэн эрэгтэй хүн шиг болжээ. ТиймээсТомас Битие нь ээж болсон анхны эрэгтэй юм. 35 настай тэрбээр хууль ёсны дагуу 10 жилийн өмнө хүйсээ солиулж, эрэгтэй болсон ч нөхөн үржихүйн эрхтэнээ үлдээсэн байна. Томас Биетие 2008 оны зургадугаар сарын 29-нд охиноо төрүүлэхийн өмнө олон улсын хэвлэлээр түүнийг «жирэмсэн эрэгтэй» гэж нэрлэж байв. Тэрбээр хүүхдээ төрүүлсний дараа эрэгтэй даавартай болох эмчилгээнд яваагүй аж. Учир нь тэрбээр дахин хүүхэд төрүүлэхийг хүсчээ. Битиегийн эхнэр 46 настай Нэнси саваа тайруулсан тул хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ.
6. Ихэр хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж /70 настай/
Омарки Панвар гэдэг 70 настай эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээжийн нэг болно гэж огт төсөөлж байгаагүй гэнэ. Тэрбээр зөвхөн хүүтэй болох гэсэн цорын ганц хүсэлтэй байжээ. Тэрбээр 77 настай нөхөр Чаран Синг Панвартайгаа ярилцан хиймлээр үр тогтоолгох эмчилгээ хийлгэжээ. Нас дээр гарсан хос үлдсэн хөрөнгөө өвлүүлэх хүнтэй болохын тулд үхрээ зарж, эдлэн газраа барьцаанд тавин үр тогтоолгох эмчилгээ хийлгэсэн байна. Үүний эцэст хатагтай Панвар Энэтхэгийн Шинэ Дели хотын эмнэлэгт мэс заслын аргаар ихэр хүүхдээ /хүү, охин/ төрүүлжээ. Панварын гэр бүл насанд хүрсэн хоёр охинтой бөгөөд таван ачтай байжээ.
7. Богино хугацаанд хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж /12 хүүхэд/
Кароле Хорлок гэдэг 42 настай эмэгтэй 13 жилийн хугацаанд 12 хүүхэд төрүүлжээ. Тэрбээр нэг удаа гурван ихэр хүүхэд төрүүлэн богино хугацаанд хамгийн олон хүүхэд төрүүлсэн дээд амжилтийн эзэн болсон байна. «Би анх нэг л удаа хүүхэд төрүүлнэ гэж боддог байсан. Гэхдээ би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг» гэж Кароле ярьжээ.
8. Дэлхийн хамгийн намхан ээж /71 см өндөр/
Манай гарагийн хамгийн намхан ээж гурав дахь удаагаа амаржихаар бэлтгэж байгаа аж. Тэрбээр хүүхэд төрүүлэх нь амь насанд нь эрсдэлтэй ч үүнийгээ ойшоодоггүй гэнэ. Ердөө 71 см өндөртэй Стэси Хералд ясны өвчний улмаас өсөлт нь зогссон байна. Эмч нар түүнийг хүүхэд төрүүлэхийг хориглодог ч Стэси зөрсөөр хоёр ч удаа хүүхэд төрүүлжээ. Түүний нөхөр Уилл 174 см өндөр бөгөөд тэд дөрвөн долоо хоногийн дараа шинэ хүнээ хүлээн авахаар хүлээж байгаа аж.
9. Дэлхийн хамгийн жижиг хүүхдэд
Махажабен Шейх 2004 оны есдүгээр сарын 19-нд Румаиса Рахман охиноо төрүүлжээ. Энэ хүүхэд нь ердөө 243 гр жинтэй, 25 см өндөр төрснөөр дэлхийн хамгийн жижиг хүүхдээр тодорчээ. Румаиса Рахман нь шар айрагны лаазнаас ч хөнгөн аж. Хүүхдийн эх жирэмсэн болсноос 25 долоо хоног, зургаан өдрийн дараа амаржсан байна. Румаиса ихэр бөгөөд эгч Хиба нь 566 гр жинтэй төржээ.
10. Хамгийн хол зайтай хүүхдээ төрүүлсэн ээж /41 жил/
Элизабет Анн Баттле гэдэг эмэгтэй Белинда, Жозеф гэсэн хоёр хүүхэд төрүүлжээ. Белинда Батлле 1956 оны тавдугаар сарын 19-нд ээжийгээ 19 настай байхад төржээ. Харин хамгийн сонирхолтой нь Белинда төрснөөс хойш Жозеф төрсөн хугацаа юм. Энэ хоёр төрөлт хоорондоо хамгийн урт хугацаатай аж. Жозеф Батлле 1997 оны 11 дүгээр сарын 20-нд ээжийгээ 60 настай байхад төржээ. Элизабет хоёр дахь хүүхдээ эхний төрөлтөөс 41 жил 185 өдрийн дараа төрүүлсэн байна. Тиймээс Жозефийн эгч нь түүний бараг эмээ нь болохоор хангалттай насалжээ.
Хамгийн гайхалтай ээжүүд(69хүүхэдтэй айл байсан байна шт хэхэ)
нийтэлсэн
Төрөө
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment