468x60 Ads

.


5 настай ээж

Дэлхийн хамгийн бяцхан ээжLima эмнэлэгт 1940 онд авсан энэхүү зурганд Перугийн 5 настай охин Lina Medina болон түүний хүү 11 сартай Gerardo, түүнийг эх барьж авсан эмч Lozada нар байна.
Тэрээр өөрийн хүүгээ 1939 оны 5 сард төрүүлснээр анагаахын түүхэн дэхь гайхамшиг болж, удалгүй дэлхийн хамгийн залуухан ээж гэдгээрээ алдартай болсон юм. Та дэлхийн хамгийн бяцхан ээжтэй танилцана уу.



Medina 1933 оны 9-р сарын 27-нд Paurange-н жижиг тосгод төрсөн бөгөөд тэрээр дөнгөж 5 нас 8 сартай байхдаа буюу 1939 оны 5 сарын 14-нд өөрийн хүүгээ төрүүлжээ.
Lina Medina эцэг эхэд тэдний алслагдсан тосгоны бөө маш том хэвлийтэй гэдгийг хэлсэн бөгөөд ямар ч эмчлэх аргагүй гэжээ. Тэгээд түүнийг аав нь эмнэлэгт хүргэж ирсэн гэнэ.Хүү нь 2,700 гр эрүүл хүүхэд төрсөн. Хүү болон ээж эмнэлгээс хэдхэн өдрийн дараа гарсан байна.
Lozada эмч анагаахын оюутнууд болон улс орныхоо бусад хүмүүст хүүхэд болон эхийнх нь рентгений зургийг харуулан маш тодорхой тайлбарлаж өгч байсан гэнэ. Энэхүү хамгийн бяцхан ээж болсон охины сарын тэмдэг нь 8 сартай байхад нь ирж эхэлсэн гэнэ. 4 настай байхад түүнд хөх ургаж, үс нь хүртэл гүйцэт ургасан байсан.

Дэлхийн хамгийн бяцхан ээж


Medina-н хүү Gerardo 10 настай байхдаа эгчийгээ гэж бодож байсан хүн нь ээж нь болохыг мэдсэн бөгөөд түүнийг үргэлж ангийнхан нь дооглон тохуурхдаг байжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment