Америкийн Миннесота мужийн иргэд Эми Зеллер, Коджо нар өнгөрсөн даваа гаригийн шөнө буюу 2011 оны 11 дүгээр сарын 11-ний шөнийн 1 цаг 11 минутад охинтой болжээ. Флора нэртэй охин нь ийм онцгой өдөр төрнө гэж аав ээж хоёр нь огт төсөөлөөгүй гэнэ.
Харин даваа гаригийн шөнийн нэг цагийн үед эмч, сувилагч нар бүсгүйг төрөхийн өрөө рүү авч явахдаа үүнийг анзаарч цаг тоолж эхэлсэн байна.
"Эмч орж ирээд тав, зургаан минутын дараа төрөх нь гэж сувилагч нарт хэлж байсан” гэж бүсгүй ярьжээ.
"Цаг, минут ойртох тусам би яг тэр онцгой мөчид төрөх нь гэдгээ мэдэрсэн” гэж Зеллер ярьсан байна.
Харин охин яг 1 цаг 11 минутад төржээ. 4 кг жинтэй эрүүл саруул төрсөн охин болон эхийн бие сайн байгаа аж.
Бүсгүйг төрөх гээд өвдөж байх зуур бүгд мөч бүрийг тоолон хүлээж байсан бөгөөд үүнийг анзаарах ч сөхөөгүй ганц хүн байсан нь бүсгүй л байжээ.
Мөн яг энэ өдрийн оройн 11 цаг 11 минутад Люси Роуз нэртэй өөр нэгэн охин John"s Mercy-ийн төв эмнэлэгт төрсөн байна.
Хэдийгээр эдгээр бяцхан охид ямар онцгой хүмүүс боло
0 сэтгэгдэл:
Post a Comment