468x60 Ads

.


2 мэлхий (сургамжит үлгэр)

Хэхэ хөөрхөн сургамжит өгүүллэг байна


Хэдэн мэлхий модон дундуур явж байтал хоёр нь гүн нүх рүү уначихжээ. Бусад мэлхийнүүд тэр нүхийг маш гүн болохыг хараад нөгөө хоёр мэлхийнд дээшээ гарч чадахгүй тул үхсэн нь дээр гэж хэлэв. Хоёр мэлхий тэдний үгийг тоолгүй нүхнээс гарах гэж байдаг чадлаараа тэмцэж байв. Бусад мэлхийнүүд тэдэнд больсон нь дээр хэмээн ятгасаар, эцэст нь нэг мэлхий тэдний үгийг даган бууж өгөв. Тэр доошоо унан үхжээ.

Харин нөгөө мэлхий чадахаараа дээшээ гарахаар үсэрсээр байв. Нөгөө мэлхийнүүд ч түүнд ахин зовж байхаар зүгээр үхсэн нь дээр гэж хашгирлаа. Гэтэл нөгөө мэлхий өмнөхөөсөө илүү хүч гарган үсэрсээр эцэст нь нүхнээс гараад иржээ. Түүнийг гарч ирэхэд бусад нь “Чи биднийг сонсоогүй юм уу” гэхэд мэлхий өөрийгөө тэдэнд дүлий гэж ойлгуулжээ. Тэр харин тэднийг дээшээ гарч ирэхийг уриалан дуудаж байна гэж ойлгосон байв.

1 сэтгэгдэл:

Alimaa Jugder at: January 4, 2011 at 8:16 PM said...

таалагдлаа бусаддаа сайн сайхан зөвлөгөө өгч боломж олгож байя

Post a Comment