Ингэж бодож үзээгүй бүсгүй хүн тун ховор байх. Харин одоо та наашаа анхаарлаа хандуулан дийлэнх эрчүүд секс хийж байх үедээ юуны тухай ихэвчлэн боддог тухай АНУ-ын эрдэмтдийн гаргасан судалгааны дүнтэй танилцана уу.
Судалгаанд оролцсон нийт эрчүүдийн гурван хувь нь сексээс шал ондоо зүйл боддог. Харин 10 хувь нь өөр секс үзэгдлийг мөрөөддөг, 17 хувь нь өөрөө өөрийгөө секст муу байна гэх мэтийн зүйл бодсоор сексийн сайхан амтыг мэдрэхгүй өнгөрдөг гэнэ. Үлдсэн 70 хувь нь эмэгтэйдээ дээд зэргээр анхаарал тавьж жинхэнэ секс хийж чаддаг гэсэн байна. Мөн эмэгтэй нь сексийн үед юу ч ярихгүй, ямар ч дуу авиа гаргахгүй байвал "Би буруу байрлалаар хийгээд байгаа юм болов уу, миний эрхтэн багадаад байна, энэ хүүхэнтэй хэрэггүй л ойртлоо, тэр том юмтай эрчүүдэд дуртай юм байна" гэж бодон өөрийгөө зовоодог гэнэ.
Эмэгтэй нь сексийн үед хэт хүйтэн хандлагатай байвал ихэнх эрчүүд наанаа хүйтэн царайтай байгаа юм чинь цаагуураа намайг хорлох гэж байгаа байх зэргээр таагүй бодолд автахын зэрэгцээ бүсгүй та "Хүүхэдтэй болчихвол би яана аа" гэх зэргээр ярих нь өөрийгөө болон эрэгтэйгээ ч эвгүй байдалд оруулдаг байна. Секс хийхийн өмнө чи юу ярина, сексийн дараа тийм бодолтой үлддэг. Чиний хэлсэн ганцхан үг л түүнийг нэг бол унтраана эсвэл улам бадраана. Гэхдээ ямар үгс хүсэл бадраах вэ гэдгийг сайтар бодолцож нөхцөл байдалдаа тааруулж хэлэх хэрэгтэй.
- Миний хонгороо, би чамдаа ямар их хайртай гээч.
- Чамаасаа өөр хэнийг ч би ингэж хүсдэггүй. Харин чамайг...
- Чамайг гүйцэх хүн энэ хорвоод байхгүй гэх мэтээр эелдэг үгнүүдийг хэрэглээрэй.
Тэгвэл үүний эсрэг сексийн халуун амтыг унтраах дараах үгнүүдээс аль болох татгалзаж байгаарай. Бид санамсаргүй л энэ үгсийг чулуудчихдаг биз дээ, юу ч бодолгүйгээр.
- Чи орондоо ороод байж бай. Би одоохон очно.
- Би өчигдөр сексдсэн биз дээ.
- Чи хэвтэж бай. Би одоохон усанд ороодохъё.
Энэ мэтийн залхсан, тээр шаасан, үл хүндэтгэсэн үгнүүдийг аль болох хэрэглэхгүй байх, бүр огт хэлэхгүйг хичээгээрэй. Танд бяцхан нууц дэлгэхэд эрчүүд хүүхнүүдийн натуральный үнэрийг илүү таашаадаг аж. Заавал усанд орох онцын шаардлагагүй л бол сексийн сайхан жаргалын дараа л усанд орж байгаарай.
/Монголчуудын амьдрал/
1 сэтгэгдэл:
sonin l ym. zarim zuiltei sanal niilehguinee. eregtei hun emegtei huniig ariun baigaasai gej husdeg. harin tegej bodoj baisan chini oodoos ''Bi chamaas oor huniig ingej ih husdeggui gej helvel. he he. emgenel boloh baih. ''Ene horvood chamaig guitseh hun baihgui gevel bur teneg bizdee. tegej helbel eregtei hunii tolgoid shuud l ene huuhen olon ertei orootsoldood yvdag gesen bodol torno bizdee. ene ugnuud magadgui nuuts amraguudiin hoorondoo helbel zohih ugs baih.
Post a Comment