Дур булаах увидас хамгийн энгийн бүсгүйд ч байдаг боловч цөөхөн нь үүнийгээ мэддэг. Гоо үзэсгэлэн гэдэг бол өөрийнхөө үнэ цэнийг мэдэх явдал. Хэрэв та энгийн даруухан загнахаас залхаж байгаа бол өөртөө багагүй анхаарал тавих хэрэгтэй.
Бүсгүй та бодож байгаагаасаа хөөрхөн
Бүсгүй хүн өөрийгөө толинд харахдаа зөвхөн гадаад төрхөндөө л санаа тавьдаг. Эмэгтэй хүн дуу хоолой, хошин шогийн мэдрэмж, эр хүний сэтгэлийн утсыг хөндөх нарийн аргатайгаа тэр бүр анзаардаггүй. Тиймээс хонгор бүсгүй минь толинд тусдаггүй гайхалтай чанар өөрт чинь бий гэдгийг сана.
Инээмсэглэлийн хүч
Өрөөнд ороод л хүн болгоны анхаарлыг татах хамгийн энгийн арга бол инээмсэглэл. Эерэг сэтгэл хөдлөл эргэн тойрны хүмүүст тааламжтай уур амьсгал бүрдүүлдэг.
Сайн чанараа бусдад нээ
Та зөрж өнгөрөх харчуулын харааг булааж, сэтгэлийг татаж чадна гэдэгтээ эргэлзэж байна уу? Гэвч энэ бол өөрийгөө сайхан хөлтэй гэдэгт итгэхээс эхэлнэ. Өөртөө итгэлтэй зан эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэй сайхан болгодог. Тиймээс бүсгүй минь сайн зан чанараа бусдад нээн харуулж, өөртөө итгэлт төгс бай.
Ийм байдал сэтгэл санааг өөдрөг байлгаж, өөрийнхөө сайн зан чанаруудад анхаарлаа хандуулахад тус болно.
Өөрчлөгдөхөөс бүү ай
Нэгэн хэвийн үс засалтаа өөрчилж, уруулын будгаа соль. Хумсаа засч янзлах цаг гарга. Гоо сайхны салоноор орж гарч бай. Өөртөө арчаатай байх үнэ цэнээ мэдрэхэд тусална. Хэрэв та өөрийгөө хүндэлдэг бол бусад хүмүүс ч мөн таныг хүндэлж, үнэлж эхэлнэ.
Гоо сайхны сэтгүүл харж бишрэх хэрэггүй
Алдартай хүмүүс, оддыг телевизээр харж, сэтгүүл дээрх хиймэл зургийг нь харж бишрэх хэрэггүй. Зүгээр л хэрэггүй. Судалгаанаас харахад өөрийгөө алдартай хүмүүстэй харьцуулах нь зөвхөн сэтгэлээр унагахаас өөр зүйлгүй аж. Түүний оронд өөрөөрөө үлдэхийг хичээ.
Үзэсгэлэнт найз бүсгүйтэйгээ зугаал
Сайхан хүмүүстэй хамт байх, өөрийгөө тэдний нэг гэж мэдэрч, тэдний нэг болоход тусална. Сайхан бүсгүй, сайхан эртэй хамт зугаалж, хамт байхад хүнд сэтгэл санааг өөдрөг байлгадаг аз жаргалын гормон окситосин ялгардаг байна. Үр дагавар нь мэдээж царайд чинь илэрнэ.
Сул талаа бусдад бүү харуул
Хэрэв та арьсанд чинь үрчлээ сууж, нүүрэнд чинь батга гараад байгааг найзууддаа хэлэхгүй л бол тэд үүнийг олж анзаарахгүй. Сул талаа бусдад харуулахын оронд сайн талуудаа бусдад нээж харуул. Өөрийнхөө үнэ цэнийг мэдсэнээр та сайхан бүсгүй гэдэгтээ удахгүй итгэдэг болно.
1 сэтгэгдэл:
яааааг үнэн, баярлалаа :) охид, эмэгтэйчүүдээ хичээцгээе
Post a Comment