468x60 Ads

.


Яагаад заавал ядам хуруунд бөгж зүүдэг вэ? (туршилттай)

Хэхэ нээрээ л тийм юм байна даа туршаад үз дээ.
* Эрхий хуруу- Эцэг эх.


* Долоовор хуруу- Ах, эгч.


* Дунд хуруу-Та өөрөө.


* Ядам хуруу-Заяаны хань.


* Чигчий хуруу-Үр хүүхэд.


Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.


1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.


2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учраас эрхий хуруу салж байна.


3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм.


4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.


5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу? Тиймээ зөвхөн заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой. Үнэнч хайрын тэнгэр таныг мөнхөд ивээг.

5 сэтгэгдэл:

Suhee_0129 at: January 12, 2011 at 7:31 PM said...

miniih salaad bjhiin kkk

hello kitty girl at: February 28, 2011 at 1:08 AM said...

miniih salaad bnashdee
toroo ahaa ene hudlaa bhaa
zayanii hani ch gesen hezee negen tsagt salaal yawdiishd

bayra at: February 28, 2011 at 2:10 AM said...

ha ha hvmvvsee dund huruugaa 2r ver ni hoorond ni niilvvleed oroldood vz he he salaad bna gene shv

ze at: March 8, 2011 at 8:34 AM said...

ёоёоёоё дунд хуруу өвдчихлөө хэхэ.
салахгүй л байндаа. яаж нийлүүлсэн болоод энэ хүнүүсийнх салаад байнаа хаха

victoria at: April 4, 2011 at 2:45 AM said...

goy ym aa miniih eroosoo salahgui bna bi naiz zaluutai ter maani minii zayanii hani l ym shig bna hehe

Post a Comment