468x60 Ads

.


Хүсэл мөрөөдөл(сургамжит өгүүллэг)

Хүүхдийн хүсэл мөрөөдөл зорилго бүү унтараа  харин тэр хүүхдийг дэмж. Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ. За та бүхэн хүлээн авч уншина уу...
Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.

Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.

Хүү багшаасаа “яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.

Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.

Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…
хүн юу хүсэж, юуг мөрөөдөнө, юунд зорьж байна тэр зүйлээл үргэлж дуудаж байдаг..

2 сэтгэгдэл:

tungaa at: December 5, 2010 at 4:16 AM said...

tiim shuu, taalagdlaa

eeeeeeeeeeee at: February 26, 2011 at 11:03 PM said...

bagshig shuud ( 5;0 ) -ldsn bnshdee. zov

Post a Comment