468x60 Ads

.


Та түүнд хайртай юу? сонжоо

http://i29.tinypic.com/viijwp.jpg 

Та түүнд хайртай юу? сонжоо 
1.    Анхны харцаар дурлана гэж та итгэдэг үү?

a)    Яагаад үгүй гэж, энэ бол жинхэнэ дурлал – 10

b)    тийм юм байдаггүй, энэ бол дурлал биш – 8

c)    заримдаа тийм тохиолдол байж болно – 7


2.    Хэрвээ таны найзууд түүнийг үл тоомсорлодог бол та хайрласан хэвээрээ    байх  уу?

a)    Мэдээж хэрэг – 7

b)    Тэгнэ гэж бодож байна – 3

c)    Хэзээ ч үгүй – 1



3.    Та түүнтэй хамт үзсэн киногоо дахиж үзэхээр явах уу?

a)    Хэрвээ тэр энэ тухай хүсвэл дахин үзнэ - 6

b)    Хүсэлтийг нь дуртай хүлээн авна -7

c)    Тэр кино үзсэний дараа түүнтэй уулзаж болно шүү дээ – 3



4.    Хэрвээ тэр таны найз нарт таалагдахгүй бол та юу хийх вэ?

a)    Найзуудтайгаа учраа олно – 10

b)    өөрийн сонголтоо зөв эсэхэд эргэлзэнэ – 2

c)    тийм юм төсөөлж чадахгүй – 7



5.    Түүний тухай ярихдаа та юуг нь хамгийн түрүүнд дурсдаг вэ?

a)    Биеийн галбир, нүүр царай, заримдаа сайхан үс гэзгийг -2

b)    Ухаан боловсрол, хүмүүжил, өөрийгөө авч явах чадвар, ярилцах чадвар, шудрага зан чанар-7

c)    Түүний сайн талыг тоочоод барахгүй учраас тааралдсаныг нь л дурсдаг -10

6.    Та нар хамт байгаагүй үедээ түүний юу хийж байгааг мэддэг үү?

a)    өөртөө өрсөлдөгч байхгүй гэсэн итгэлтэй үедээ түүний юу хийж байгаа тухай боддоггүй – 4

b)    тиймээ, яагаад гэвэл сүүлчийн уулзалтаас хойш юу болсныг бие биедээ ярьдаг – 7

c)    бид хоёулаа чөлөөтэй учраас тэр юу хийх нь надад хамаагүй - 0



7.    Хэзээ нэгэн цагт та нарын харилцаа зогсоно гэдгийг та төсөөлж чадах уу?

a)    Би энэ тухай хэзээ ч боддоггүй – 9

b)    Эрт орой нэгэн цагт энэ явдал тохиолдоно – 4

c)    Бид хоорондоо сайн учраас тийм явдал тохиолдохгүй - 7



8.    Амьдралд зөвхөн та хоёр л байвал сайхан уу?

a)    Хэрвээ хүн дурласан бол өөрөөр төсөөлж болохгүй – 9

b)    Тиймээ, ганцаараа уйтгартай – 1

c)    Бие биеэндээ жинхэнэ хайртай хоёрын

хувьд хамтын амьдрал сайхан-7

9.    Хэрвээ та нар хоёулаа байвал амьдралын "мөнхийн” асуудлаар ярилцдаг уу?

a)    үүнд цаг хүрэлцдэггүй – 2

b)    Яах юм бэ – 1

c)    тиймээ, олон удаа ярилцдаг – 7



10.    Тэр танилцах үеийнхээсээ огт өөр хүн гэдгийг та мэдэрч байна уу?

a)    Энэ бол таны өөртөө төсөөлж байсан тэр хүн мөн- 10

b)    Тэр өөр хүн байлаа, гэвч энэ нь надад илүү таалагдах болсон – 7

c)    Мэдээж хэрэг тэр анхны мөчид төсөөлөгдөж байсан шиг тийм бүрэн төгс хүн биш – 5






30-аас бага оноо:

Магадгүй үерхэлийн харилцаа нь танд тэр хүнээс илүү чухал байж болох юм. Та түүнийг хангалттай хэмжээнд мэдэхгүй бөгөөд "би ямар ялалт байгуулав, хэнийг байлдан дагуулсан бэ? ” гэсэн гаднах баримжаанд сэтгэл ханаж мэднэ. Зарим үед тийм байдал аятайхан байдаг боловч та бусад хүмүүст биш, юуны түрүүнд өөртөө зориулан хосоо сонгож байгаа учир анхааралтай байх хэрэгтэй.



31-65 оноо:

Бүрэн төгс дурлал ийм байдаг. Та сонгосон хүнийхээ гадаад төрх, зан төлөвт удртай, түүний зөвхөн сайн талуудыг үнэлдэг төдийгүй мөн бүхэлд нь хүлээн авч байгаа хэрэг. Та түүнийг таньж,ойлгохыг оролддог. Тэгээд өөрийн амьдралыг чинь дуртай хуваалцах хүнийг та сонирхох нь зүйн хэрэг. Та хоёр хоёулахнаа ямар ч саадыг давах чадвартайг та мэдэрч байна.



65-аас дээш оноо:

Дурлал бол сайхан зүйл юм. Гэвч тэр хүн дурлал өөрийг нь биш, бие биенээ хайрласан нөхцөлд удаан үргэлжилдэг. Та түүнийг хэтэрхий сонирхсон учир дотор хүнийг нь харахгүй, зөвхөн түүний тухай төсөөлөл дээр тулгуурлаж байна. хэрвээ та хүсэл мөрөөдөлдөө байгаа бүрэн төгс дүрийг биш харин тэр хүнээ ойрхон мэдэхийг оролдвол хайртай хүн чинь тан сэтгэлд заавал нийцэх болно



3 сэтгэгдэл:

Kazuya_0301 at: December 4, 2010 at 1:49 AM said...

maanag yum baina

Gerelcuren_gerelee at: December 4, 2010 at 1:49 AM said...

uyanga n bnaa kkk nz n nzdaa her sainaa medeh geed uzsen ch n 71 garchlaa

Saran at: February 22, 2011 at 1:57 AM said...

vnen l ym bn

Post a Comment